Ц.МЯГМАРБАЯР

 

“Крипто ба ирээдүй” сэдэвт зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг бодит эх сурвалжаас авах хэлэлцүүлгийг крипто.mn -ээс зохион байгуулсан юм.

Блокчейн, крипто, веб 3.0 зэрэг нэршлийг бид өдөр тутамдаа сонссоор багагүй хугацааг өнгөрүүлжээ. Харин сүүлийн үед стэйблкойн гэх нэршил дуулдах боллоо. Энэхүү стэйблкойныг Монгол Улсад амжилттай гарган, виртуал хөрөнгийн арилжааг хялбарчилж буй “Монгол Дифай” компани Монгол улсыг дэлхийн блокчейний эдийн засагтай холбох гүүр болж, санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт хэлбэрээр хүргэх алсын хараатай. Тэдний хувьд одоогоор 1.5 тэрбум “MONT” стэйблкойныг зах зээл дээр гаргаж, аль хэдийн арван мянга гаруй эзэмшигчидтэй болжээ.

Монголчууд дэлхийн крипто  зах зээлийг хэрхэн харж байна. Түүнчлэн крипто ер нь ямар асуудлыг шийдэж ирээдүйд юу болох гээд байна.

Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг, Крипто Үндэстэн ХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнх-Оргил, Крипто.мн-ы Гүйцэтгэх захирал М.Болортоль, СЭЗИС-ийн багш, эдийн засгийн шинжээч Ц.Номин-Эрдэнэ, Монгол Дифай компанийн захирал Ц.Энхтүвшин нар оролцов. Стэйблкойны зах зээлийн талаарх оролцогчдын байр суурийг сонирхсон юм.

 

Ч.Ганхуяг: Ганц аппаар санхүүгийн хэрэгцээгээ цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 11 жил зүтгэлээ. Одоо тайлангаа тавих цаг иржээ

 

Бид нэг сая гаруй хэрэглэгчтэй Ард Аппыг дэлхийд гаргах эхний  гэрээ, хэлцлээ саяхан хийсэн. Ингэснээр бидний мөрөөддөг “Binance” бидэнтэй түншилнэ. Мөн “Tether” -тэй хэлцэл хийж байна. Ардын хувьцаатай, ардын койн той хүмүүс хамгийн түрүүнд мэдээлэл авч байна. Бид энэхүү зөөлөн дэд бүтэц технологио  Ази, Африк руу гаргахын зэрэгцээ Америкийн зах зээл рүү гаргах шийдэл болон хэлцлээ хийж байна. Ард Апп бол “супер апп”.  Дэлхийд алдартай, нэр хүндтэй компаниудын шийдлийг нэгтгэж энэхүү Аппад багтаасан. Тухайлбал, Хятадын төлбөрийн системийн номер нэг Alipay, Монголынхоо бүх арилжааны банк, карт зэргийг нэгтгэсэн. Энэ нь биднийг дараагийн шатанд аваачиж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхэд олон алхам хэрэггүй. Ганц апплейкшнаар цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 11 жил зүтгэлээ. Үр дүнгийн тайлангаа тавих цаг ийнхүү ирлээ. Өнөөдөр бид Монгол төгрөгийг 100 хувь чөлөөтэй хөрвөдөг болгож чадлаа. Ардмаани, ардкойн, монт гурвын ард нь монгол төгрөг байгаа. Энэ нь дэлхийн аль ч өнцөг булан дахь crypto wallet руу илгээгдэж байна. Нэг удаагийн гүйлгээний өртөг 1 ам.долларыг 3.500 хуваасантай тэнцэх төгрөгөөр шилжиж байна. Энэ бол санхүүгийн зах зээлд хийсэн хувьсгал. Монголчууд санхүү, эдийн засгийн алдсан боломжоо нөхөөд авах ёстой. Шимтгэлгүйгээр шууд худалдаж авах боломж гарч байна гэсэн үг.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 37, 38 (7533, 7534)