Б.БОЛОР

Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.5 сая ширхэг яувьцаа арилжаалжээ. Үүнээс 24 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийнх буурсан бол долоон компанийн ханш тогтвортой байсан хэмээн цахим хуудастаа тэмдэглэжээ.

Мөн энэ өдөр үнэт цаасны арилжаагаар Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 19.6 мянган ширхэг нэгж эрхийг 6.1 сая төгрөгөөр арилжсан бол багцын арилжаагаар нийт 71 мянган ширхэг үнэт цаасыг 407.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар "Монголросцветмет" ТӨҮГ-ын хоёр багц 6.6 мянган тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэрийг 1.5 тэрбум төгрөгөөр арилжжээ. Ингэснээр энэ өдөр нийт 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ.

Дашрамд дурдахадд, энэ өдөр ТOП-20 индекс 0.2 хувиар өсөж, 54 мянган нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13.8 их наяд төгрөг боллоо. 

Эх сурвалж: zms.mn