Ц.МЯГМАРБАЯР
Өнгөрсөн онд даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ 20.2 хувь өсөж 662.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт 20 компанийн тав нь ХК болсон гэхээр даатгалын салбарын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өндөр болжээ. “Бодь даатгал”-ын тухайд даатгалын болон давхар даатгалын компаниудын нийт хөрөнгөд эзлэх хувь нь 6.2 хувь болж өссөн байна. Тодруулбал, 2014 онд тус компанийн цэвэр ашиг 80.6 хувиар өсжээ. Манай даатгалын зах зээл жилээс жилд тэлсээр байгаа нь дээрх өсөлт нотолж буй. 1.3 сая хүн ямар нэгэн байдлаар даатгалтай болсон гэхээр бидний дунд даатгалын ойлголт харьцангуй сайжирсан харагдана.
Эх сурвалж: zms.mn