З.БАТЦЭЦЭГ
 
Калифорнид АНУ-аас салан тусгаарлах хүсэлтийг албан ёсоор бүртгэсний дараа шууд Calexit нэрийн дор гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ тухай The New York Post (NYP) мэдээлэв.
“Хэрэв санал болгож буй Калексит арга хэмжээ батлагдвал 2028 онд санал хураах бөгөөд Калифорниа АНУ-аас салан тусгаарлаж, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс болох уу гэсэн асуултыг сонгогчдод тавих болно” гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Тэгээд ч ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргахын тулд нийт сонгогчдын 50-иас дээш хувийн гарын үсэг цуглуулах ёстой. Олонх нь АНУ-аас гарах санал өгсөн ч эхлээд тусгай комисс хуралдаж, ийм шийдвэрийн үр дагаварт дүн шинжилгээ хийж, албан ёсны тайлангаа нийтлэх болно.

Эх сурвалж: zms.mn