З.БАТЦЭЦЭГ
АНУ-д Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хүсэлтээр Төрийн департаментын олон арван ажилтан албан тушаалаасаа огцорч байна. Энэ тухай Washington Post сонин эх сурвалжаас иш татан бичжээ.
“Олон арван ахлах дипломатчид Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын туслахуудаас зааварчилгаа авсны дараа даваа гарагийн үдээс хойш Төрийн департамент дахь албан тушаалаа орхиж байна” гэж мэдээлэв.
Олноор нь халаж байгаа нь Д.Трампын баг АНУ-ын огцрох гэж буй ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаатай “эрс холбоо таслах” хүслийг харуулах зорилготой юм.
Жагсаалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эрчим хүчний нөөц хариуцсан туслах Жеффри Пятт, Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жон Басс нар багтах болно.
Эх сурвалж: zms.mn