Гэрэл зургийг Р.Оюун
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойтой давхцаж шинэхэн 120 өмгөөлөгч өнөөдөр тангаргаа өргөж жинхэнэ өмгөөлөгчид боллоо. Монголын өмгөөлөгчдийн холбооноос өнгөрсөн сард шинэ өмгөөлөгчийн шалгалтыг зохион байгуулсан. Энэ шалгалтад тэнцсэн өмгөөлөгчид ийн өнөөдөр тангараг өргөж батламж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгыг сонирхоно уу.
Шинэхэн өмгөөлөгчид дөрөв дөрвөөрөө Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж буй нь.
Дараа нь батламжиндаа гарын үсгээ зурж, батламжаа гардаж авлаа.
Энэ үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров "Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн холбооноос шинэ өмгөөлөгчдийн шалгалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн сард явагдсан шалгалтад тэнцсэн өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаа нь Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойтой давхцаж байгаа нь сайхан санагдлаа. Шалгалтад тэнцсэн 120 шинэ өмгөөлөгч тангараг өргөж манай өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч нартай хүний эрх, шударга ёсны төлөөх ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллахаар болсонд баяртай байна" гэлээ.
Эх сурвалж www.zms.mn