Гэрэл зургийг Р.Оюун

Даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болсон талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүсээд байгаа ажээ. Даатгуулагч та “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой юм байна. Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшнийн “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой. Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгыг сонирхоно уу.

Эх сурвалж www.zms.mn