Гэрэл зургийг Р.Оюун
УИХын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор "Ахмадын үндэсний чуулган" өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
УИХ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад оролцлоо.
Ахмадын үндэсний чуулганы үеэр ЭМЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг "Сайн туршлага, идэвхтэй оролцоо-Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл" сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн "Идэвхтэй насжилтыг дэмжих болон асаргааны хувилбарт үйлчилгээ" сэдвээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг танилцууллаа.
Эх сурвалж www.zms.mn