Б.БАЯРЖАВХЛАН

Дорноговь аймаг нийт 35 төлөөлөгчтэй. Үүнээс 29 нь эрэгтэй зургаа нь эмэгтэй төлөөлөгч байна. Мөн 14 сумын 13 нь эрэгтэй Засаг даргатай бол, Улаан-Уул сумын Засаг даргаар И.Батсүрэн томилогдон ажиллаж байна. Харин ИТХ-ын дарга нарын 10 нь эрэгтэй бол үлдсэн гурав нь буюу Дэлгэрэх сумыг ИТХ-ын даргаар П.Энхцэцэг, Алтанширээ сумын ИТХ-ын даргаар Н.Сарангоо, Хөвсгөл сумын ИТХ-ын даргаар Б.Соёлсүрэн нар сонгогдон ажиллаж байгаа юм. Дорноговь аймагт удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 13 хувьтай байна.

Эх сурвалж: www.polit.mn