Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) шинэ оныг угтан зорилтот бүлгийн иргэдэд туслах ажилд манлайлан оролцлоо. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлгийн багц өгч халуун итгэл найдвар, баяр баясгалан бэлэглэлээ.

12-р сарын 30-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18-р хороонд зочилж, хүүхдүүдийн дуртай төрөл бүрийн амттан бүхий 20 хайрцаг бэлэг өгчээ. Бурханы сүмийналбан тушаалтан “Хөршөө өөрийн бие мэт хайрла” гэсэн Бурханы үгийг дагадаг итгэгчид сэтгэлээ нэгтгээд энэхүү бэлгийг өгч байгаа юм. Шинэ ондоо хүүхэд багачууд маань илүү эрч хүчтэй байж, эрүүл саруул өсч торниосой” гэж нэмж дурджээ.

 

18-р хорооны ажилтнууд сайн дурынхныг инээмсэглэн угтан авчээ. 18-р хорооны засаг дарга А.Очир-Эрдэнэ хүүхдүүдэд урам хөч өгсөн энэхүү үйл ажиллагааг сайшаан сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. Бурханы сүмийн итгэгч Э.Энхцэцэг “Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд шинэ оны босгон дээр баяр хөөр бэлэглэх энэхүү сайн дурын үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр баяртай байна. Ирэх ондоо аз жаргалаар дүүрэн бялхах болтугай” хэмээн хүүхдүүдэд урам өгчээ. Мөн итгэгч Т.Цэндцэсэм “Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Шинэ оны мэнд. Бүгдээрээ сайхан баярлаарай” гэжээ.

Бурханы сүмээс 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны ажлын албанд 50 хайрцаг хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээт зүйлс болох шокопай, сүү, оймс зэргийг хандивлаж, нийгмийн эмзэг бүлгийн 50 гаруй өрхөд тусалжээ. Оны эхээр 203-р цэцэрлэг дээр цэвэрлэгээ хийн, солонгос соёлтой танилцах арга хэмжээ зохион байгуулж байжээ. Хангыл үсэг сурахаас авхуулаад калиграпаар ил захидал бичих, ханбуг (солонгос үндэсний хувцас) өмсөх, түху (уламжлалт солонгос тоглоом) тоглох зэрэг арга хэмжээ зохион, хүүхдүүдэд эрүүл, аз жаргалтай ирээдүйг хүсэн ерөөв.

Бурханы сүмээс Монголын өнцөг булан бүрт нийгмийн халамжийн сайн дурын үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байна. Үүний зэрэгцээ Бурханы сүм Улаанбаатар хотын Сэлбэ голын усны чанарыг сайжруулахын төлөө шаргуу ажиллаж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотын олон бүс нутагт цэвэрлэгээний хөдөлгөөн өрнүүлж байжээ. “Итгэл найдварын ой” аяныг Улаанбаатар хотын Олон улсын цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэт хотын Баян-Өндөр уул, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бугдхан ууланд хэрэгжүүлж байв. Итгэл найдварын ойн аян нь Бурханы сүмээс энэ жил 60 жилийн ойгоо тохиолдуулан эхлүүлсэн “Дэлхий дахинд итгэл найдвар бэлэглэх челленж”-ийн нэг хэсэг юм. Уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, өлсгөлөн, газар хөдлөлт, дайн зэрэг нийгмийн асуудлын улмаас хямралд нэрвэгдсэн дэлхийн өнцөг булан бүрд итгэл найдвар хүргэх зорилгоор хэрэгжиж буй “Hope Challenge” нь уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, тогтвортой хөгжилтэй хотуудыг бий болгох зэрэг зургаан том чиглэлээр явагддаг. Үүгээр дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд нэгдэн оролцож байгаа аж.

Мөн Бурханы сүм байгаль орчин хамгаалах, цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, халамжийн байгууллагуудад хандив тусламж үзүүлэх, эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлэх, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зэрэг төрөл бүрийн ажил зохион байгуулж байжээ. Итгэгчид нь нэгдэн хүйтнийг тэсэн гарсан малчдад дулаахан савхин бээлий өгч, өглөө эртлэн ажлаа эхлүүлдэг тохижилтын ажилчдад тусалж, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвд эмнэлгийн хэрэгсэл хандивлажээ. Түүнчлэн сагсан бөмбөгийн талбай барих, тоног төхөөрөмж муутай сургуулиудыг хичээлийн хэрэгслээр ханган, ирээдүй хойч үеийнхний сурч боловсрох орчныг сайжруулахад ч хувь нэмрээ оруулжээ.

Бурханы сүм нь Монгол төдийгүй дэлхийн 175 оронд байгуулагдсан сүм юм. Сүмийн 3.7 сая итгэгч Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж, “Хөршөө өөрийн бие адил хайрла” гэсэн Библийн сургаалын дагуу дэлхийн өнцөг булан бүрд аз жаргал, эв найрамдал түгээхийн төлөө ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийт 29,000 гаруй удаа олон улс болон нийгэмд хувь нэмэр оруулах сайн дурын үйл ажиллагаа явуулсан бөгөөд саяхан дэлхийн 8 тэрбум хүний итгэл найдвар бүхий ирээдүйг дэмжих зорилгоор АНУ, Перу, Солонгост “Итгэл найдварын концерт” аялан тоглолтоо хийсэн байна. Тэдний энэрэнгүй сайн үйлсийг үнэлэн БНСУ, АНУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын Хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Үндэсний Ассамблейн Хүндэт одон зэрэг нийт 4800 гаруй шагнал хүртээсэн байна.