Ц.БАЯР
Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх жилээс нимгэн хөлдсөн тул далай дээгүүр зорчихыг хориглож байгаа талаар Ханх сумын Онцгой байдлын газар ард, иргэдэд анхааруулж байна.
Ханх сумын Эрэн хайх, аврах бүлгийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төв болон Хирвэсийн үзүүр, 13 овоо гэсэн газруудад орохыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан байна. Ажиглалт, хяналт, хэмжилтээр
Хирвэсийн үзүүр болон 13 овооны ойролцоо газруудад цагаан хил гарсан. Энэ жил өмнөх жилүүдээс мөсний зузаан нимгэн байгаа тул далай дээгүүр зорчихгүй байхыг "Онцгой байдлын газар"-аас ийнхүү анхааруулж, хориглох тэмдэг, тэмдэглэгээ байршуулаад байгаа талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: zms.mn