П.АМГАЛАН

Цэргийн бүртгэл энэ сарын 6-аас эхлэх бөгөөд  бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх аж. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд хамрагдана. Тодруулбал, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,  60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Тодруулбал, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ. Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэдийн хувьд 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь, иргэний цахим үнэмлэх, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирэх юм байна.

Эх сурвалж:www.zms.mn