П.АМГАЛАН

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан 23 троллейбусыг  энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Тодруулбал, троллейбусны насжилт нь дуусч, өнгөрсөн сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явсан байна. 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн аж. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Үүнээс  өнөөдөр 1088 нь үйлчилж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn