П.АМГАЛАН

Он гарсаар 450 мянган төгрөгөөс дээш торгуультай, түүнийгээ төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай ажил хийх тухай журам хэрэгжиж эхэллээ.

 Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, торгууль төлөх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулна.а Харин 450 мянган төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Ингэхдээ нэг өдөр 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажил 15 мянган төгрөгөөр тооцох аж.

Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон и-монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэх юм байна.

Эх сурвалж:www.zms.mn