П.АМГАЛАН
"Хувьсал” продакшн дэлгэцийн ес дэх уран бүтээл болох “Аминч” уран сайхны кино гуравдугаар сарын 7-ноос кино театруудаар гарч эхлэхээр болжээ. Уг киноны зохиолыг Бямбасүрэн, Б.Баатар нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Ц.Анударь, ерөнхий найруулагчаар Г.Бямбасүрэн ажилласан байна. Харин энэхүү уран бүтээлийн гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал тогложээ.
Энэ нь реппер ThunderZ Б.Өлзий-Учралын гол дүрд нь тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл юм. Тэрээр өмнө“ Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” дууг дуулсан билээ.
Эх сурвалж:www.zms.mn