Т.САЙХАН

Цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Сурагчдын амралтын үеэр хүүхдүүдээ агаар салхинд гаргахдаа цана чаргаар гулгуулах нь түгээмэл байдаг. Энэ үед цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ.

Цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хангах зөвлөмж:

  • Ус, чийг нэвтэрдэггүй дулаан хувцас өмсөх
  • Толгой гэмтэхээс сэргийлж малгай, дуулга өмсөх
  • Модны хожуул, шон, чулуу, хашаа мөргөхгүй байхаар аюулгүй газрыг сонгох
  • Огцом, эгц өндрөөс гулгахаас зайлсхийх
  • Зориулалтын чаргаар гулгах
  • Зөв байрлалд сууж гулгах
  • Зам чөлөөтэй болсон үед гулгах
  • Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
  • Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй байх
  • Автомашины араас чарга чирэхгүй байх

Чаргаар гулгахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Хэт өгсүүр биш, гулгасны дараа зогсох боломжтой газар
  • Гудамж, машины зогсоолоос хол
  • Мөргөх боломжтой мод, хашаа зэргээс хол
  • Овгор товгор зүйлгүй, бартаагүй замтай  
  • •Мөстсөн, хатуу гадаргуутай уулаас зайлсхийхийг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn