Хамтарсан Засгийн газар ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх, олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, хөгжлийг урагшлуулахад чиглэгдсэн дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна. Зам тээврийн яам 100 хоногт хийсэн ажлуудаа танилцуулж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАГДСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
“Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Бичигт-Зүүнхатавч” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн сайдтай хамтран эхлүүлэх.
Хэрэгжилт
Нэг.“Гашуунсухайт-Ганцмод” боомтын тухай:
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд БНХАУ-ын талаас тусгах шаардлага, нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулж, мэдээлэл өгсөн.
Барилгын ажлын гүйцэтгэгчтэй ерөнхий хэлэлцээр хийн эцэслэн тохиролцсоноор 2024 оны 12 дугаар сард багтаан гарын үсэг зурж баталгаажуулахаар хүлээгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомт дахь шилжүүлэн ачих терминалыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан бөгөөд тус терминалыг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Шилжүүлэн ачих терминал” гаалийн хяналтын бүс тогтоох тухай А/428 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарлан үйл ажиллагаа явуулж байна.
Хоёр.”Ханги-Мандал” боомтын тухай:
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт “Ханги-Мандал” боомтын тухай нэмж тусгах талаар Хятадын талтай хэлэлцээг эрчимжүүлэх, төмөр замаар тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүн, ачаа тээврийн хэмжээ, эдийн засгийн үр ашгийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/162 дугаар тушаалаар байгуулсан.
БНХАУ-ын талаас “Нөхцөл бүрдсэн боомтыг түрүүлж холбох” байр суурь илэрхийлсэн тул Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнээс шалтгаалан хүлээгдэж байна.
Ханги боомт дахь шилжүүлэн ачих терминалын “Ханги боомтод хил дамнасан олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх” ТЭЗҮ-ийг “Ханги Эко логистик” ХХК, “Монголын логистикийн холбоо” ТББ-аас боловсруулан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 03 дугаар хурлаар хэлэлцэж хүлээн авсан.
Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “Ханги эко логистик” гаалийн хяналтын бүс тогтоох тухай А/163 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарласан.
Гурав.“Шивээхүрэн-Сэхээ” боомтын тухай:
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг Зам, тээврийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалаар байгуулагдсан Техникийн комисс ажиллан Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хэсгийн төмөр замыг хүлээн авсан.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар тушаалаар улсын комисс томилогдсон бөгөөд 2024 онд багтаан ажиллахаар төлөвлөж байна.
Дөрөв. Улаанбаатар төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлын тухай:
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв шугамын Монгол Улсын нутаг дэвсгэр дэх /Сүхбаатар-Замын-Үүд/ чиглэлийн ТЭЗҮ-ийг дуусган 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн өгсөн чиглэлийн дагуу ТЭЗҮ-ийг сайжруулан ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
ОХУ, БНХАУ-ын шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 2024 оны 12 дугаар сарын эцсээр ОХУ-ын Москва хотноо гурван улсын Ажлын хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалтаар техник эдийн засгийн үндэслэлийг нэгтгэн баталгаажуулахаар тохиролцсон.
Тав.Баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын тухай:
Баруун босоо тэнхлэгийн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын төслийн бүрэн шинжилгээ хийх үүрэг бүхий Эдийн засаг, хөгжлийн яам болон Зам, тээврийн яам, орон нутгийн төлөөллийг оролцуулан байгуулсан баг ажиллаж байна.
Зүүн босоо тэнхлэгийн “Чойбалсан-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Монголын төмөр зам” ТӨХК боловсруулж, Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн өгсөн чиглэлийн дагуу ТЭЗҮ-г сайжруулан боловсруулж байна.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын төслийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрэгжүүлж эхлүүлэх
Хэрэгжилт
Нэг.Аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох авто замын тухай:
Аймгийн төвүүдийг хилийн боомттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд 2024 онд улсын төсвөөр 25624 км авто замын барилгын ажлыг эхлүүлэн 256 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авсан.
2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бичигт, Арцсуурь, Тэс хилийн боомтыг холбох авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх бөгөөд Ульхан, Хавирга хилийн боомт чиглэлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Ханги, Гашуунсухайт, Зэлтэр хилийн боомт чиглэлийн авто замуудын барилгын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлнэ.
Мөн Хөшигийн хөндий-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Хоёр.Аймгийн төвүүдийг хооронд нь холбох авто замын тухай:
Аймгийн төвүүдийг хооронд нь холбох хүрээнд дараах төслүүдийг 2025 онд эхлүүлэхээр бэлтгэл ханган байна. Үүнд:
- Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улиастай-Алтай чиглэлийн 40 км авто замын төслүүдийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр;
- Мөрөн-Улиастай чиглэлийн 261.8 км хатуу хучилттай авто замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд ЭЗХЯ-ны шийдвэрээр Бүрэн шинжилгээ хийх баг томилогдон ажиллаж байна.
- Өлгий-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Хөшигийн хөндий - Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ тусгай зориулалтын авто замын төслийг эхлүүлэх
Хэрэгжилт
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий-Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ тусгай зориулалтын авто зам төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлж 26 дугаар тэмдэглэл гарсан.
Зам, тээврийн сайдын 2024 оны А/177 тушаалаар байгуулсан Ажлын хэсэг “Хөшигийн хөндий-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн авто замын трассын судалгааг хийж, боломжит хувилбарыг тогтоосон бөгөөд авто замын зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох мэдээллийг хүргүүлээд байна.
Тусгай зориулалтын авто зам барих хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулж, 2025 онд сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тусгай зориулалтын авто зам барих хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулж, 2025 онд сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Дорнод аймгийн Буйр нуур орчимд 4С нисэх буудал байгуулах боломжийг судалж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт боловсруулж танилцуулах
Хэрэгжилт
Иргэний нисэхийн ерөнхий газраас Буйр нуур орчимд байгуулах нисэх буудлын байршлын судалгааг хийж, Дорнод аймгийн Халхгол сумын “Сартуул худаг” орчимд байгуулахаар байршлыг сонгоод байна.
“Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-нд заасан хилийн бүсийн 25 км-т тус байршил нь хамаарахгүй байгаа тул Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан 4С хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий нисэх буудал байгуулахад хамгийн тохиромжтой гэж дүгнэсэн.
ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан 2025 оны улсын төсөвт тусгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалтын шийдлийг судалж, санал боловсруулж танилцуулах
Хэрэгжилт
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл /2030 он хүртэл/-д
1. “Дэглий цагаан” нисэх буудлыг 4С болгох (70 тэрбум)
2. “Ховд” нисэх буудлыг 4С болгох (70 тэрбум)
3. “Мөрөн нисэх буудлыг 4С болгох (24 тэрбум)
4. “Гурвансайхан” нисэх буудлыг 4D болгох (172 тэрбум)
5. “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4C болгох (70 тэрбум)
6. “Чойбалсан” нисэх буудлыг 4С болгох (98 тэрбум)
7. “Буйр” нуур орчимд 4С нисэх буудал байгуулах (110.5 тэрбум)
Нийт 614.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
Ховд аймгийн “Ховд”, Увс аймгийн “Дэглий цагаан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах төслийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээр шийдвэрлүүлж, тендер шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарлан 12 дугаар сарын 16-ны өдөр нээж, тендерт оролцогчдыг үнэлж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газар н᠋ь дээрх төслийн тендер шалгаруулалтыг 2024 онд 5 удаа зарласан боловч оролцогч оролцоогүй эсхүл шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй зэрэг шалтгаанаар тухай бүрд амжилтгүй болсон.
БНСУ-ын Санхүү, эдийн засгийн яамнаас эдийн засгийн хамтын ажиллагаатай улс орнуудад тохирсон бодлогын зөвлөгөө өгөх зорилгоор хэрэгжүүлж байгаа KSP /Knowledge Sharing Program/-ийн төслийн сонгон шалгаруулалтад “Чойбалсан” нисэх буудлыг 4С болгох төслийн саналыг хүргүүлсэн.
Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах ажлыг орон нутгийн мэдэлд шилжүүлэхээр тус аймгийн Засаг дарга Ц.Дэнээдоржид 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/2015 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Орон нутгийн зарим нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд зарим нисэх буудлуудыг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх тогтоолын төслийг боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Авто замын төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хамгийн эхний ээлжинд санхүүжүүлэх боломжтой замыг барьж эхлүүлэх
Хэрэгжилт
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт бичигт тусгагдсан авто замын төслүүдийг эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаагаас 2024 онд 559.5 км хатуу хучилттай авто зам, 173.9 урт метр гүүрийг барьж ашиглалтад орууллаа.
Ингэснээр олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 223.05 км-ээр нэмэгдэж, нийт 7750.1 км хатуу хучилттай авто замтай болж байна.
Улсын төсөв:
“Шинэ сэргэлтийн таван тойрог төсөл”-д хамрагдах аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох төслийн хүрээнд 2024 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай 163 км авто зам барих төсөл, Улиастай -Алтай чиглэлийн хатуу хучилттай 100 км авто зам барих төслийн эхний үе шат 40 км авто замыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдсан.
2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэл 124.5 км авто зам, Хэнтий аймгийн Норовлин сумаас Ульхан боомт чиглэлийн 248.9 км авто зам нийт хил холболтын 373.4 км авто зам баригдаж байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд авто замын 12 төслийн нийт 786.1 км авто замын барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилт тусгагдаад байна.
Гадаадын зээл, тусламж:
Азийн хөгжлийн банкны Монгол Улстай хийх түншлэлийн 2025-2028 оны стратегид дараах төслүүдийг тусгуулахаар санал хүргүүлсэн, хүлээгдэж байна. Үүнд:
- Улиастай-Алтай чиглэлийн авто замын төслийг үргэлжлүүлэх 78 км авто зам
- Хөшгийн хөндий-Налайх-Баян сум чиглэлийн 90 км 4 эгнээ авто зам
- Баян сум-Чойр чиглэлийн 166 км 4 эгнээ авто зам
- Налайх-Багануур чиглэлийн 110 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт:
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 795.5 км хатуу хучилттай авто зам баригдаж байгаагаас Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км авто замыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад орууллаа.
Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км тусгай зориулалтын авто зам хэрэгжиж дуусах шатандаа, “Хашаатын цав” нүүрсний уурхайгаас Хавиргын боомт чиглэлийн 96.4 км тусгай зориулалтын авто зам 41 хувьтай үргэлжилж, “Эрээн толгой” нүүрсний уурхайгаас Бичигт боомт хүртэлх 101 км тусгай зориулалтын авто замын ажил 25 хувьтай хэрэгжиж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах төслүүдийг 2025 онд эхлүүлэхээр ажиллаж байна.Үүнд:
- Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь нүүрсний бүлэг ордыг Шивээхүрэн боомттой холбох авто зам
- Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам
- Дорнод аймгийн Чойбалсан сум дах нүүрсний бүлэг ордыг Хавиргын боомттой холбох зэрэг болно.
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ ТӨСӨЛ”-ийн хүрээнд 2025 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай 180 км авто зам, Нөмрөг-Улаангом чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай авто зам, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Хөшигийн хөндий - Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын 700 гаруй км авто замын ажил, Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км хатуу хучилттай авто зам барих төслийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Албан даалгаварт тусгагдсан арга хэмжээ
Энэ албан даалгаврын 1.9-д заасан реформыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто замын стандартыг сайжруулах, зам тээврийн сүлжээг өргөтгөх, хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх, төлбөртэй зам барих нөхцөл боломжийг бүрдүүлэх.
Хэрэгжилт
Нийслэл Улаанбаатар хотын авто замын стандартыг сайжруулах ажлын хүрээнд БНбД 32-01-06 “Хот суурины гудамж, зам төсөллөлт” нормыг шинэчлэн боловсруулж эцсийн төслийг Авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд тус норм батлагдан гарснаар хот, суурины авто замын төлөвлөлтийг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд “Хөшгийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Төв,
Хөшгийн хөндий/ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарлан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээж, тендерт оролцогчдыг үнэлж байна.
Мөн 800 урт метр гүүрний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 249 (7493)