З.БАТЦЭЦЭГ

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт хүчнээсээ бөөнөөрөө гарч байна. Энэ тухай Telegraph сонин мэдээлэв.

Түүний мэдээллээр 10-р сард 15 мянга гаруй хүн зэвсэгт хүчнийг орхиж, тэдний талаас илүү хувь нь цалингаа зургаан хувиар нэмсэн ч 22 жилийн түүхэнд байгаагүй дээд амжилт болжээ. Мөн хугацаанд 12 мянга гаруй хүн цэргийн албанд хамрагдсан байна. 2011 оноос хойш армийн энгийн албан хаагчдын цалин 1.9%-иар өссөн бол эмнэлгийн ажилтнууд мөн хугацаанд 13.39%-иар, галт тэрэгний машинист 10.14%-иар тус тус нэмэгджээ.

Цалин нэмэхээс өмнө хийсэн судалгаагаар цэргийн албан хаагчдын дөнгөж 32 хувь нь сэтгэл хангалуун байсан байна.

Эх сурвалж: www.zms.mn