1. 2024 оны 03-р сарын 09-ны  өдөр Дэлхийн сонгодог  Ж. Верди “Макбет ” дуурийн гол  дүрд  Дэлхийн шилдэг баритон  МУАЖ Э. Амартүвшин театрынхаа тайзнаа  урилгаар  дуулж  үзэгчдийн хүртээл болгосон. 

2. Г. Доницетти “ Дурлалын Ундаа ” хошин дуурийг  2024 оны 04-р  сарын УДБЭТ-ын тайзнаа анх удаа шинээр  найруулан тавьж, хошин хайр дурлалын тухай дуурийг тоог 1-ээр нэмэгдүүлсэн.

3. Б. Дамдинсүрэн “Учиртай Гурван толгой ” дуурийг  Нийслэлийн засаг дарга Нямбаатарын  санаачилгаар хувцас хэрэглэлийг  бүрэн  шинэчилж,  гол дүрийн дуучдыг сонгон шалгаруулалт Сүхбаатарын  талбайд 07-р сарын 10-ны  өдөр амжилттай тоглосон.

4. АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго,  энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа МУАЖ Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж,  “Centennial Celebration” дуурийн дэлхийн  одуудаад бүрдсэн сонгодог тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа  амжилттай зохион байгуулсан түүхэн үйл явдал болсон.

5. ХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Монгол Улсад анх удаа тоглолтоо зохион байгуулсан.

Тус тоглолтод “Хунт нуур”, “Qi Xi”, “Сильфида”, “Harlequinale” “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг” зэрэг сор болсон уран бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа  амжилттай тоглосон.

Дэлхийн сонгодог болон хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан, БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн байна.

6. Монгол улсад Орчин цагийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний  100 жилийн ойд  зориулан 2024 оны 11-р сарын  01, 02-ны   Симфони найрал-100 жил, Orchestra night тоглолтуудыг амжилттай  зохион байгуулсан.

7. Монголын балетын хөгжлийн сангаас  анх санаачлан 10 гаруй жил  зохион байгуулсан МУГЖ Д. Алтанхуягийн найруулан дэглэсэн “Цөмөөхэй “  балетаа   тоглох эрх, тайз хувцас хэрэглэлтэй  нь  /иж  бүрнээр/ нь 2024 оны 11-р сард УДБЭТеатрт бэлэглэснээр  театрын урын санд бүртгэлтэй томоохон бүтээл боллоо. Ийнхүү 11 жилийн ой дээрээ  театрын уран бүтээл болж, театрын тайзнаа энэ 12-р сард  10 удаа  тоглохоор төлөвлөгдөөд байна.

8. УДБЭТ-ын театрын хамт олон  2024 онд үр бүтээлтэй, ажилласан 8 ангийн  төлөөлөл болсон ажилтан албан хаагчиддаа  урам зориг,эрч хүч нэмэх зорилгоор анх удаа  хүн тус бүрд 30.000.000 төгрөгийг байрны урьдчилгааг гардуулан өглөө.  Энэ урамшуулал нь цаг наргүй, ажилладаг сонгодог урлагийнханд томоохон  урам зориг урамшуулал бол чадлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 241 (7485)