С.УРТНАСАН

“Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран мэдээлэл хийв.Тус мэдээллийн үеэр иргэд телеграмм платфлормыг ашиглан онлайнаар цагийн ажил хийлгэх хуурамч зар мэдээлэлд итгэн хэдэн зуун сая төгрөгөөр хохирч байгааг онцоллоо. Түүний нэг жишээ нь 11 дүгээр сарын 10-13-ны хооронд 305 сая төгрөгийг цахим залиланд алдсан иргэн байв. Тодруулбал: Цахим залилангийн хохирогч 11 дүгээр сарын 10-ны өдөр Олон Улсын аяллын сайтын нэртэй аялал хөнгөлдөг ажлын зар гэсэн зараас холбогдсоноос тухайн хэрэг гарсан байна. Эхний гурван өдөр ажил олгогчийн аккаунтаар орж 1-45 аялал үнэлээд 0.5 хувийг ашиг болгож авахаар тохирч дансны мэдээллүүд явуулж гурван өдрийн дараа 30 хувийн ашиг гэж 78 ам.долларын цалин авчээ. Үүний дараа ажил олгогчийн зүгээс өөрийн аккаунтыг нээ гэсэн ба ашиг олох биш өөрийн оруулсан мөнгөө буцааж авахын тулд олон үе шаттай даалгавруудыг биелүүлснээр 305 сая төгрөгийг алджээ. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хохирогчийн 104 сая төгрөгийг дансанд нь битүүмжилжээ. Энэ мэтчилэн цахим сүлжээгээр 2024 оны байдлаар 36906 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Манай Улсад цахим залилангаас ямар төрлийн залиланд иргэд ихээр хохирч байгаа талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван дараах мэдээллийг өглөө.- “Цахим залиланд өртсөн хүмүүсийн мөнгийг дансанд нь барих боломжтой” иргэдэд энэ талын мэдлэг дутмаг байна. Урьдчилгаа төлбөр төлөх гэмт хэрэг Улсын хэмжээнд 42.1 буюу хамгийн өндөр хувьтай байгаа. Мөн телеграмм залилангийн 10 үе шат байдгаас манай улсад нэг дэх нь явагдаж байна цаашилбал үүнийг бууруулж чадахгүйд хүрнэ. Бусдын дансыг ашиглан мөнгө гуйсан чат, зээлийн шимтгэл, эрх нэмэгдүүлэх, романс чат, өвчний хандив цуглуулах гэх мэт гэмт хэргийн үйлдлүүдэд хүмүүс ихээр хохирч байна. Иргэд залилуулсан тохиолдолд бүртгүүлж арга хэмжээ авах боломжтой газруудын талаар мэдээлэлтэй болж нэг ч гэсэн хүнийг хохирохоос сэргийлэх хэрэгцээ шаардлагатай байна.

Эх сурвалж: www.polit.mn