Гэрэл зургийг Р.Оюун

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ганцогт энэ сарын 24-нд Соёлын төв өргөөний тайзнаа анхны бие даасан тоглолтоо “Зүүдний мөнгөн өглөө” нэртэй толилууллаа. Тэрээр цэрэг эх орны уран бүтээлээр 25 жилийн турш хөглөгдсөнөө ийнхүү ард түмэндээ тайлагнав. Түүний тоглолтод гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар, дуучин Д.Осгонбаяр, УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга,  СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, Соёлын тэргүүний ажилтан Н. Баасанбат, "Сэлэнгийн долгио" чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н. Баасанжаргал, УДБЭТ-ын дуучин Э.Амарсайхан нар оролцсон юм. Мөн түүний багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригтбаатар нь Сүхбаатар аймгаас зорин ирж ая дуугаа өргөсөн бол охин нь үелзүүр бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

ЦДБЭЧ-ын эмэгтэй бүжигчдийн "Ганга нуур" бүжиг. 

Багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригтбаатар нь Сүхбаатар аймгаас зорин иржээ.

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Ганцогтын охин аавдаа үелзүүр бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж www.zms.mn