З.БАТЦЭЦЭГ

 

Нүд хуурайших нь зөвхөн компьютер дээр олон цагаар ажиллахаас гадна хоолны дэглэм дэх өөх тос дутагдалтай, нойр муутай, нулимсны булчирхайн үйл ажиллагаа тасалдсанаас болдог байна. Энэ талаар IMed нүдний бичил мэс заслын клиникийн нүдний эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор Кирилл Светлаков Gazeta.Ru-д ярьжээ.

“Нулимс багасдаг гол шалтгаан нь хэт их ачаалалтай ажиллах. Юуны өмнө компьютер дээр удаан хугацаагаар ажиллахад сөргөөр нөлөөлдөг тухай бид мэднэ. Нүдний хуурайшилтын хоёр дахь шалтгаан нь хангалтгүй эсвэл чанар муутай нойр юм. Бие махбод, түүний дотор харааны эрхтнүүдийг бүрэн сэргээх зайлшгүй шаардлагатай. Хэрэв хүн бага, муу унтвал тэр даруй нүд нь улайж сэрдэг” гэж эмч хэлэв.

Өвчин үүсгэх гурав дахь шалтгаан нь тэнцвэргүй хооллолт, өөх тос багатай хооллолт юм байна. Хоолны дэглэмд өөх тосны хүчлийн дутагдалтай үед шаардлагатай бодисууд нь нүдэнд хүрдэггүй. Үүнээс болж нулимс үйлдвэрлэл муудаж, хуурайшихад хүргэдэг. Өдөр тутмын цэсдээ самар, загас, авокадо, ургамлын тос зэрэг эрүүл өөх тосыг нэмж оруулахыг зөвлөлөө.

Үүнээс гадна хүний нүдний нулимсны булчирхайн үйл ажиллагаа доголдож болно. Энэ тохиолдолд өвчтөн харшлын урвал, нүдний үрэвсэл болно. Энэ талаар Кирил Светлаков зөвлөхдөө “Хэт их нулимс гоожих нь хуурай нүдний синдромын шинж тэмдэг гэдгийг анхаарах нь чухал. Ямар нэгэн цочроох бодис гарч ирэхэд нулимс нь найрлагыг нь өөрчилдөг. Нүдний алимыг нимгэн хальсаар бүрхэхийн оронд, илүү идэвхтэй зовхиноос урсаж эхэлдэг. Булчирхайн үйл ажиллагааг шалгахын тулд та нүдний эмч дээр очиж үзэх хэрэгтэй. Уулзалтын үеэр эмч байдлыг шалгаж, зөрчил илэрвэл тусгай дусаалгыг зааж өгнө” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)