Т.САЙХАН

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.  Тэрээр Амьтны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихаар болжээ.  УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд иргэд амь насаа хамгаалуулахаар тусгасан. Гэвч хөдөөгийн ард иргэдэд чоно гэдэг амьтан аюул учруулж байна. Гэтэл нэг чоно алахад хоёр сая төгрөгийн торгуультай. Яагаад малчид маань нутаг орондоо эзэн байж, мал сүрэгтэй эд хөрөнгөтэй байж болдоггүй юм бэ.  Нэг чоно алахын тулд 250 мянган төгрөг төлж, 5-7 хоног хүлээдэг.  Хаанаас ямар чоно алахаа хүртэл бүртгүүлдэг.  Ийм хууль  байж болохгүй.  Үүнийг өөрчилнө.  Амьтны тухай хуулийн 25.7 дээр амь нас мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй гэдэг заалтыг хуульд оруулах ёстой" гэлээ.  

Эх сурвалж:www.polit.mn