Ц.МЯГМАРБАЯР

“Ondo”-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах мөчид өөрийн байр сууриа бидэнд илэрхийлсэн юм.

- АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамнаас зохион байгуулсан  “ажиглах жишиг сонгуулиар”  ардчилсан  сонгууль хэрхэн явагддаг үйл явцыг бидэнд биеэр мэдрүүлсэн гэж хэлж болно. Монгол Улсын  Улсын  гуравдагч хөршийн бодлогод стратегийн түншлэлээр  бол яах аргагүй АНУ гол холбоотой.  Ирэх хэдэн жилд Дональд Трмп, Камила Харрис нарын гадаад хөршийн бодлого нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ гэвэл мэдээллүүд нь ил байгаа. Хаа байсан АНУ-ын сонгууль бидэнд ямар хамаатай юм бэ гэж хэлж байгаа бүхнийг би шууд буруу гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл гадуур явж буй сөрөг мэдээлэлд иргэд автахгүйгээр олон ургалч үзэл, чөлөөт сэтгэлгээгээр хүлээн авдаг байх хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн талаар, сонголтын талаар өөрийн гэсэн мэдлэгтэй, байр суурьтай болно. Олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан сонголтоо зөв хийдэг байх нь. Үүнийг л бид  америкчуудаас үүнийг  сурах хэрэгтэй. Ардчиллын хувьд бид харьцангуй залуу ардчилалтай улс. Тэгвэл ардчилал нь 200 жил хөгжсөн, зөв голдиролдоо орсон энэ улсаас бид сурах зүйл их. Ингэснээр бид азидаа цор ганц ардчилалтай улс гэдгээ дэлхийд батална. Тиймээс би суралцсаар л явна. Залуучууд бүгд сонгуулийн талаарх мэдлэгээ тэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn