Нийслэлийн өдөрт зориулсан анхны барилдаан 1994 онд болж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж арслан О.Балжинням үзүүрлэж байжээ. Тэр цагаас хойш Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсан өдөрт зориулсан барилдаан зохиогдож ирсэн бөгөөд бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг бөхийн томоохон баяр болж ирсэн билээ. Энэ барилдаанд Баянхонгорын Ч.Даш, Ч.Алтангэрэл гэсэн аймгийн цолтнууд “би хэн бэ” гэдгээ харуулах шиг болно лээ.

Начин Ч.Батчулууны хувьд нийслэл Улаанбаатарын ойн барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ юм билээ.