Т.САЙХАН

Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.  Энэхүү барилдаанд  Улсын заан С.Сүхбат урамтай сайхан барилдаж, бөх сонирхогчдыг баясгав.  Түүний тухай баримтуудыг хүргэе.

С.Сүхбат нь 2000 оны гуравдугаар сарын 20-нд мэндэлжээ. "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний  034 дүгээр анги, “Залуу ноёд” ХХК-ийн бөх.

Биеийн өндөр 186 см, биеийн жин 130 кг. 

XXI зууны ууган наадамд А.Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цол авсан нь 2000 он юм. Тэр жилийн наадмаар А.Сүхбатыг түрүүлэхийг бэлгэдэж, бас наадмын өмнө төрсөн нуган үрээ бөх болохыг ерөөж бөхийн үнэнч дэмжигч Сүхбаатар гуай хүүдээ Сүхбат хэмээн нэр хайрлажээ. 

С.Сүхбат 17 настайдаа төрсөн нутаг Хашаат сумынхаа наадмын түрүүг авсан. 

Түүний амжилтын эхлэл нь  2022 он.  Архангай аймгийн баяр наадамд улсын цолтой гурав, аймгийн арслан цолтой зургаан бөх зодоглосон чансаатай 128 бөхийн барилдаанд  С.Сүхбат босоо байж арслан цол хүртсэн. Аймгийн арслан цолтой ердөө 16 хоног болохдоо Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн түрүүг хүртэж, хурц арслан чимэг авсан юм.

Алтан цомын барилдаанд даян аварга Н.Батсуурийг төвөггүй унагаж хэр бөх гэдгээ анх харуулж байв.  Бяр нь ханаж, бэлтгэл нь жигдэрсэн, биеэр ч, бяраар ч том бөх болсон Хашаатын Сүхбат хүү төрийн наадамдаа зургаа давж, Улсын харцага цолтон болсон нь 2023 он.

2023 оны баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрч тэр одоо Улсын заан гэж цоллуулахаар болсон.   Цолоо батлах шиг тэр Даншиг наадамд түрүүлж байлаа. Түүнийг ард түмэн төрийн наадмын түрүү хүртэнэ гэж итгэл тавьдаг билээ. 

Эх сурвалж:www.zms.mn