Т.САЙХАН

Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүллээ.  Улсын начин Б.Батмагнай нь  2001 оны нэгдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд мэндэлжээ.  Луу жилтэй.  2007 онд Баянхонгор аймагтаа Номун далай сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. 2020 онд Их засаг дээд сургуульд элсэн оржээ.  11 наснаас эхлэн Үндэсний бөх болон Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. 

2022 оны Хүннү гүрэн байгуулагдсаны 2231 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо шинээр сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо тав даван шөвгөрч Улсын начин цол хүртсэн. Тэрээр 21 нас зургаан сар 0 хоногтойдоо Улсын начин цол хүртэж тухайн наадмын хамгийн залуу начин болж залуу начны даага хөтөлсөн билээ. 

Э.Батмагнай 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхийн Улсын АШТ-ий мөнгөн медальтай. 

Мөн Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн цомд түрүүлсэн нь бас нэгэн түүхэн амжилт болсон билээ. 

 

Эх сурвалж:www.zms.mn