Р.Оюун

Хүний папиллома вирусын халдвар, халдварын эсрэг вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлын талаар эрүүл мэндийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, ЕБС-ийн багш, ажилтнуудад судалгаа хийжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш н.Нансалмаа танилцуулсан юм. Тэрээр “Дэлхийн нийт хандлагыг харахад дархлаажуулалтын вакциныг 11 наснаас хийж эхлэхийг зөвлөж байна. Учир нь охид харьцангуй эрт бэлгийн харилцаанд орох болсонтой холбож болох юм. Үүнээс гадна папиллома вирусын гол тээгч нь хөвгүүд байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд дархлаажуулалтын вакциныг зөвхөн охидод бус хоёр хүйсэд хийхийг зөвлөөд байна” гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn