Гэрэл зургийг Р.Оюун
Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50, Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо үүсч, хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд "Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус зөвлөгөөнийг ЭМЯ, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, ДЭМБ хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөний зорилго нь томуугийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, хүний папиллома вирусын эсрэг вакциныг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг сургах аж.
Монгол Улсад хийсэн хүний папиллома вирусын эсрэг вакцины 11 жилийн дараах үр дүнгийн талаар судлаач А.Отгонжаргал танилцууллаа.
Эх сурвалж www.zms.mn