Миний ээж Д.Эрдэнэтуяа 2024 оны есдүгээр сарын 15-нд биеийн байдал хүнд “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт ирсэн билээ. Тус хамт олон ээжийг минь шуурхай хүлээн авч,  оношилгоо эмчилгээг түргэн эхлүүлж, эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсанд талархлаа илэрхийлье. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Цээжний хөндийн дурангийн мэс заслын их эмч Б.Баярсайхан, Дүрс оношилгооны тасгийн их эмч Г.Орхон, техникч М.Лхамжав, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Э.Эрдэнэбаатар, тасгийн ахлах сувилагч н.Юмжирдулам, Ч. Энхцэцэг нараар ахлуулсан нийт сувилагч, үйлчлэгч нартаа баярлалаа. Тэд мэргэжлийн ур чадвараас гадна эмч хүнд байх хамгийн үнэт чанар болох чин сэтгэлээ дэвсэн, ээжийг минь өвчнөө даван туулахад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, өдөр бүрийн асаргаа, сувилгааг чанартай, сайн хийж гүйцэлдүүлсэн юм. Тиймээс “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн нийт эмч, ажилчдын цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Үйлчлүүлэгч Д.Эрдэнэтуяагийн гэр бүлээс