М.ЗҮЙР

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд “Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт” -ын платформыг амжилттай хөгжүүлж байна. Тус цахим сургалтын платформыг ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор туршилтын арга ийнхүү зохион байгуулж арга хэмжээг Т.Амгалан нээж, Олон нийтийн жендэрийн боловсрол, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул, хөгжүүлэгч Д.Одбаяр болон албаны бусад хүмүүс төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэхүү цахим сургалтын модулийг удирдах ажилтнуудад жендэрийн асуудлаар богино хугацаанд мэдээлэл авч ажилдаа ашиглахад нь дэмжлэг болгох зорилгоор Монгол Улсад анх удаа 2018 онд нэвтрүүлж, 2024 онд шинэчлэн сайжруулж ажиллаж байна. Цахим сургалтад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн аль ч түвшний удирдах албан тушаалтан хамрагдаж, жендэрийн асуудлаар мэдлэг ойлголтоо бататган, холбогдох хичээл тус бүрийн сорилыг бөглөж, өөрөө өөрийгөө үнэлэх боломжтой юм.

Эх сурвалж: www.zms.mn