Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн санал хураалт дуусахад цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна. Санал хураалт оройн 20:00 цаг хүртэл явагдана.
Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ. Оройн 18:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 963 мянган хүн буюу нийт сонгогчдын 45.6 хувь нь саналаа өгчээ. Нийслэлд 355 мянган хүн буюу нийт сонгогчийн 35 хувь нь саналаа өгсөн бол аймгуудаас хамгийн өндөр нь Баян-Өлгий аймагт 44 мянган хүн буюу нийт сонгогчийн 70 хувь нь сонгуульд оролцсон мэдээтэй байна.
Энэ удаагийн сонгуульд залуучуудын идэвх оролцоо хамгийн сул байгаа. Ялангуяа 18-29 насны сонгогчдын ирц 30 гаруй хувьтай, 20-24 насны сонгогчдын ирц 25 хувьтай байгаа юм. Харин 45-аас дээш насны сонгогчдын 50 хувь нь сонгуульд саналаа өгчээ. 65-аас дээш насны сонгогчдын 70 хувь нь сонгуульдаа оролцсон нь хамгийн сайн үзүүлэлт болжээ.