Т.САЙХАН

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн, шүүхээс 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Энэ хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /10.09/ хянан хэлэлцсэн байна.Тэрээр өмнө нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг.

Шүүхээс Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог тус зүйл хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэжээ. Шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

 Эх сурвалж:www.polit.mn