Р.ОЮУН

Энэ жил Халхын голын ялалтын 85 жилийн ойг угтан Монгол, ОХУ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг олон улсын дугуй ширээний уулзалтыг Буриад улсын Ардын хурлын дэргэдэх Залуучуудын танхим, Буриад улсын Засгийн газар, Буриад улсын төрийн архив, Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургууль хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Буриад улсын Ардын хурлын дарга Павлов Владимир Анатольевич, Монгол Улсын Ерөнхий консул Д.Нямцэрэн, Буриадын Засгийн газрын орлогч дарга, Беларусь улсын Эрүүл мэндийн сайд Евгения Юрьевна Людупова, Беларусь улсын Ардын хурлын депутат, Ардын хурлын дэргэдэх Залуучуудын танхимын дарга, ОХУ-ын Холбооны хурлын Хурлын холбооны зөвлөлийн дэргэдэх Залуу хууль тогтоогчдын танхимын гишүүн Ивахинова Инна Саяновна, Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн, Буриад улсын Төрийн архивын захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Жалсанов Бутит Цыдыпмункуевна, “Халхын голын ажиллагааны үе үеийн дурсамж”, Залуучуудын танхимын нутгийн удирдлагын байгууллагатай харилцах комиссын дарга Баташов Василий, ЗХУ-ын маршал, Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, дэд хурандаа Д.Амартайван болон Улаан-Үүд хотод суралцаж буй монгол оюутны төлөөлөл оролцсон юм.

Буриадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын төлөөлөл.

Эх сурвалж www.polit.mn