М.АНАР
Өсвөр насандаа мэргэжлээ сонгох нь дэлхий дээрх хамгийн утгагүй зүйл мэт санагдаж магадгүй ч эцсийн эцэст хүн насанд хүрсэн хойноо хэн болохыг хүсэж байгаагаа мэдэхийг хүснэ. Аав, ээжийгээ харахад тэдний насан дээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ дөч, тавин нас хүрсэн ч хийх дуртай зүйлээ сонгохоос бүү татгалзаарай.
Ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ бат бөх суурийг тавихын тулд одоо карьер төлөвлөлтдөө хичээл зүтгэлтэй, идэвхтэй хандах нь зүйтэй. Энэхүү зөвлөмж нь өсвөр насныханд мэргэжлээ хэрхэн сонгох талаар шийдвэр гаргахад нь туслах болно.
Яагаад өсвөр насандаа мэргэжил сонголт хийх хэрэгтэй вэ?
Үнэн хэрэгтээ тэтгэвэрт гартлаа ажиллахыг хүссэн мэргэжлээ заавал сонгох албагүй. Тухайлбал, Хөдөлмөрийн статистикийн товчооны газраас 1957-1964 оны хооронд төрсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүмүүс нас ахих тусам ажлын байраа цөөн сольдог болохыг тогтоосон байна. Тухайлбал,
18-24 насныхан: дунджаар 5.7 удаа
25-34 насныхан: дунджаар 2.4 удаа
35-44 насныхан: дунджаар 2.9 удаа
45-52 насныхан: дунджаар 1.9 удаа
Ажил мэргэжлийн талаар эрт шийдвэр гаргаснаар сонирхол татахуйц, амжилтад хүрэх, урт хугацааны мэргэжил сонгох боломж бүрдэнэ.
Алхам 1: Өөрийн сонирхлоо олох
Юу хийх дуртай вэ. Ямар хичээл хамгийн их таалагддаг вэ. Хэрэв математикт дуртай, унших дургүй гэдгээ мэддэг бол эдгээрийг анхаарч үзэх нь зүйтэй. Энэ нь ажил мэргэжлээ олох, өөрийгөө үнэлэх чадварт тусална.
Өөрийн сонирхолд нийцүүлэн эргэцүүлэх нь:
-Өөрийгөө үнэлэхэд MyPlan.com, CareerExplorer мөн VIA Character Strengths зэрэг интрактив өөрийгөө үнэлэх хэрэгслүүд таны сонирхлыг нэгтгэн дүгнэж, тайлбарлахад тусална.
-Тунгаан бодох, тэмдэглэл хөтлөх нь (ялангуяа та үүнд сонирхолтой бол) таны бодол санаа, мэдрэмж, туршлагыг олоход тусална. “Ямар үйлдлүүд таныг цаг хугацаагаа алдахад хүргэдэг вэ, Ямар амжилтаараа та хамгийн их бахархдаг вэ, яагаад” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асууж, хариулаарай.
-Өөрийн давуу талуудыг багш, зөвлөгч, үе тэнгийнхнээсээ асууж, санал хүсэлтийг нь мэдэж аваарай. Хэрэв ямар нэгэн дугуйланд явдаг найзуудаасаа асуувал хийхэд хэцүү ч ихэнх хүмүүс таны өвөрмөц авьяас, чадварын талаар санал бодлоо илэрхийлэх болно.
-Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, клуб, сайн дурын ажил хийх боломж гэх мэт төрөл бүрийн сонирхол, хоббитой танилцаж, ирээдүйн карьераа хэрхэн шийдвэрлэхээ шийдээрэй.
-Хувийн үнэт зүйлсээ анхаарч бодоорой. Хамгийн гүн гүнзгий, хамгийн дотоод үнэт зүйлс юу вэ. Та ямар шалтгааны талаар санаа зовж байна вэ. Ямар төрлийн ёс суртахууны шалтгаан, сонголтууд таны хувьд хамгийн чухал вэ.
Алхам 2: Ажил мэргэжлээ судлах
Ахлах сургуулийн сурагчдын мэргэжлийн чиг хандлагыг сонгох нь өөр өөр мэргэжлийн чиглэлийг судлах, тэдний шаардлагыг ойлгох явдал юм. Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай.
-Би ямар түвшний боловсрол, сургалтад хамрагдахад бэлэн байна вэ? (Та хэр удаан сургуульд сурмаар байна вэ?)
-Та ямар ажлын орчин, амьдралын хэв маягийг эрхэмлэдэг вэ? (Та оффист эсвэл хөдөө ажиллахыг хүсtr байна уу?) Ажлын хэтийн төлөв, салбарын чиг хандлага ямар байна вэ? (Таны бодож байгаа зүйл хэзээ нэгэн цагт ажил болох боломжтой юу?)
-Би ямар туршлага олж авах шаардлагатай вэ? (Та энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дадлага хийх эсвэл өөр ажлын чиглэлээр юунд хүрэх хэрэгтэй вэ?)
-Боломжит бэрхшээл, саад тотгорууд юу вэ? (Мэргэжлийн тодорхой замтай холбогдож болзошгүй саад тотгор, сорилтуудыг урьдчилан таамаглах)
-Би эрэл хайгуул, дасан зохицоход нээлттэй юу? (Та шинэ боломж, салбарыг судлах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй юу? Та дасан зохицох чадвартай юу?)
Мөн хувь хүний хөгжил, ажил мэргэжлийн эрэл хайгуулд чиглэсэн онлайн эх сурвалжуудын талаар олж мэдээрэй.
Алхам 3: Мэдээллийн хайгуул хийх, ажлын байрыг тодорхойлох талаар бод
Мэдээллийн хайгуул нь янз бүрийн мэргэжлүүдийн талаар ойлголттой болоход тусална. Ажлын талаарх ноорог нь мөн янз бүрийн карьер дахь өдөр тутмын үүрэг хариуцлагыг ойлгох практик арга юм. Энэ нь хүссэн салбартаа мэргэжлийн хүмүүстэй холбоо барьж, заавар зөвлөгөө авахад тань туслах болно.
Уламжлалт ажил мэргэжлийн замнал болон уламжлалт бус сонголтуудыг харьцуулж, эргэцүүлэн бодоход тусалж магадгүй юм. Ажлын аюулгүй байдал, уян хатан байдал, инновац зэрэг тус бүрийн ашиг тус, бэрхшээлүүдийг судлаарай. Эдгээр мэргэжилтнүүдээс салбарын чиг хандлага, технологийн дэвшлүүд болон таны сэтгэлийг хөдөлгөж буй бусад зүйлийн талаар асууж таньдаг хүмүүсээсээ эхлээд тухайн салбарт ажиллаж байгаа орон нутгийнхаа хувь хүмүүст хандаарай.
Алхам 4: Ажил, амьдралын тэнцвэрт байдал, хувийн үнэт зүйлсийн талаар өөрөөсөө асуулт асуу
Өсвөр насныхны хувьд үүнийг анхаарч үзэж ч болно, үгүй ч байж мэднэ. Гэхдээ мэргэжлээ сонгохдоо ажил амьдралынхаа тэнцвэр, хувийн үнэт зүйлсийн талаар бодож үзээрэй. Та цаг наргүй ажиллахыг хүсэж байна уу, эсвэл ажлын дараа чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсэж байна уу? Ажил, хувийн амьдрал, сэтгэл санааны сайн сайхан байдлын хоорондох эрүүл тэнцвэрийг хадгалах нь таны хувьд юу гэсэн үг болохыг анхаарч үзээрэй.
Одоо эдгээрийг ойлгоход бага зэрэг хэцүү байж болох ч мэдрэлийн мэс засалч болох нь цэцэрлэгийн багш болохоос илүү олон цаг хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Алхам 5: Зарим зорилгоо тодорхойлох талаар бод
Ойрын болон урт хугацааны карьерын зорилгыг авч үзье. Ажил мэргэжлийн зорилгодоо хэрхэн хүрэхийг хүсэж байгаа үйл ажиллагааны төлөвлөгөө, цаг хугацаа төлөвлөлтийн талаарх хуваарь гарга. Өнөөгийн динамик хөдөлмөрийн зах зээл дээр дасан зохицох чадвар, тасралтгүй суралцах чадвараа бүү мартаарай. Эцэг эх, багш, зөвлөгч, ажил мэргэжлийн зөвлөхүүдээс дэмжлэг аваарай. Холбогдох ямар ангиуд болон коллеж их сургуулийн хайгуул эдгээр зорилгод нийцэж байна уу.
Ахлах сургуулийн хичээлийг ажил мэргэжлийн сонирхол, эрдмийн эрэл хайгуултай уялдуулахыг дэмжих. Ажил мэргэжлийн үнэлгээ нь таныг зөв чиглэлд хөтлөх үнэ цэнтэй хэрэгсэл байж болно. Их сургууль, коллежийн талаар судлах, санхүүгийн үр дагаврыг үнэлэх талаар зааварчилгаа аваарай. Амжилтад хүрэх өөр арга замууд, тэр дундаа мэргэжлийн сургалт, бизнес эрхлэх зэрэг талаар бодохоос бүү айгаарай.
Алхам 6: Санхүүгийн асуудлыг ойлгох
Дээд боловсролтой холбоотой санхүүгийн асуудлын талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны зээлээр дамжуулан боловсролыг санхүүжүүлэх хувилбаруудыг судалж, стратегийн хувьд төлөвлөж, ажил мэргэжлийнхээ хүсэл тэмүүллийг хэрэгжүүлэх санхүүгийн мэдлэгийг ойлгох нь чухал юм.
Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө:
Эцэг эхчүүд ээ, энэ бол хэцүү зүйл гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Асар том шийдвэр гаргах дарамт нь сэтгэлийн түгшүүр, эргэлзээг үүсгэдэг. Өсвөр насны хүүхдүүдийг ирээдүйгээ бүхэлд нь төлөвлөнө гэж хүлээх нь бодит бус төдийгүй тэдний оюун санааны хувьд ч муу юм. Шийдвэр гаргахын тулд яг л олсон дээр явж байгаа юм шиг баригдсан мэт мэдрэмж төрүүлэх шиг муу зүйл байхгүй!
Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд энэ шилжилтийн үед өсвөр насныханд дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлэх нь маш чухал юм. Та хэрхэн тусалж болох талаар эндээс харж болно. Та дараах зүйлсийг хэлж болно:
-Насан туршдаа ганц мэргэжил сонгох шаардлагагүй.
-Нэг салбарт тууштай ажиллахаас айхгүйгээр төрөл бүрийн сонирхлыг судалж, хүсэл тэмүүллээ дагаарай.
-Амьдралынхаа туршид олон мэргэжлээр ажиллах нь хэвийн үзэгдэл. Өнөөгийн динамик хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, дасан зохицох чадварыг хүлээн ав.
-Хэрэв одоогийн мэргэжил чинь тохирохгүй бол хойшлуулах, хичээлээ солих эсвэл мэргэжлээ өөрчлөх нь зүгээр.
-Шинэ боломжуудыг судалж, өөрийн хүсэл тэмүүллийг эрэлхийлэхэд хэзээ ч оройтдоггүй.
Тэдэнд санаа авахад нь туслахын тулд дараах асуултуудыг асуугаарай.
-Өөрийгөө ирээдүйд юу хийж байна гэж төсөөлж байна вэ?
-Өөрийн ажил амьдралдаа хэр их үүрэг гүйцэтгэхийг хүсдэг вэ?
-Одоо ямар үйлдлүүд хийж байна вэ?
Олон өсвөр насныхан эцэг эхээ "төгс" ажлын байр руу урьдчилан тодорхойлсон замаасаа хазайвал урмыг нь хугалахаас айдаг. Гэсэн хэдий ч энэ дарамтыг хөнгөвчлөх, тэдний үнэ цэнийг зөвхөн тэдний ажил мэргэжлийн сонголтоор тодорхойлдоггүй гэдгийг тэдэнд сануулах нь чухал юм. Нээлттэй яриа хэлэлцээг дэмжиж, ажил мэргэжлийн эрэл хайгуул нь бодит бус хүлээлтээс ангид, хүрэх газар биш харин аялал гэдгийг онцол.
Дэмжлэг, ойлголцлын орчныг бүрдүүлснээр та өсвөр насны хүүхдэдээ ажил мэргэжлийн эрэл хайгуулын ээдрээтэй бэрхшээлийг өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтайгаар даван туулах боломжийг олгоно. Эцсийн эцэст зорилго нь хэт их хүлээлтгүйгээр тэдний өсөлт хөгжилт, өөрийгөө нээхийг дэмжих явдал юм.
Хүүхдээ олон үйл ажиллагаанд оролцуул
Тэдэнд спорт, урлаг, шинжлэх ухаан, аялал жуулчлал, амьтан, түүх болон бусад чиглэлээр хичээлээс гадуурх олон төрлийн үйл ажиллагаануудыг судлах боломжийг санал болго. Төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжсэнээр таны хүүхэд өөрийн сонирхол, давуу тал, хүсэл тэмүүллийг нээж чадна гэсэн үг. Магадгүй тэд бизнес эрхлэх сонирхолтой байж магадгүй бөгөөд ахлах сургуулийн Ирээдүйн бизнесийн клуб гэх мэт дугуйлангуудад элсэж болох юм. Энэхүү эрэл хайгуул нь мэдээлэлтэй шийдвэр гаргах, карьерын утга учиртай эрэл хайгуул хийх үндэс суурийг тавьдаг. Эдгээр үйл ажиллагаанд манлайлах үүрэг гүйцэтгэхэд нь тэднийг урамшуулан дэмжээрэй.
Анхаарал хандуулж, санал хүсэлт өгөх
Таны хүүхэд ямар үйл ажиллагаанд байгалиасаа дуртай, юугаараа илүү байгааг анхаарч үзээрэй. Төрөл бүрийн даалгавар, туршлагыг хэрэгжүүлэх явцад тэдний урам зориг, оролцоог анзаараарай. Хэн нэгэн үүнийг зааж өгөхөөс нааш тэд тодорхой зүйлд сайн гэдгээ мэдээгүй ч байж магадгүй юм. Тэдний хичээл зүтгэл, ололт амжилтыг үнэлж, онцгой авьяасыг нь танихад нь туслаарай. Та зүгээр л бувтнасан хариултыг хүлээж авсан ч гэсэн бүх зүйлийг маш эерэг байлга. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд тэдний амжилтыг хүлээн зөвшөөрч, магтаарай. Энэ тухай ярих юм бол тэд өөрсдийгөө илэрхийлэхгүй байж болно. Тэдний чадвар, сонирхлын талаарх бодол, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусал.
Үлгэр дуурайл үзүүлэх
Таны хүүхэд нийгэмд хэнийг биширдэг гэж бодож байна. Хэрэв таны таньдаг хэн нэгэн хүн бол хүн чанараараа үлгэр дуурайлал үзүүлж, авьяас, чадвартай бол түүнийг хүүхэдтэйгээ ярилцуулах талаар бодож үзээрэй. Хүүхдийнхээ сонирхол, хүсэл тэмүүллийг эх сурвалжаар хангах, суралцах боломжийг олж авах, зөвлөн туслах замаар дэмжиж тэдний хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй нийцсэн үйл ажиллагаа явуулахыг уриалж урамшуул. Таны үг, үйлдэл хүүхдэд тань ямар их нөлөө үзүүлж байгааг та анзаарахгүй байж магадгүй.
Бүх харах өнцгөө анхаарч үзээрэй
Ирээдүйн ажил мэргэжлээ бодож байхдаа энэ нийтлэлийн гол санааг санаарай. Өөрийгөө нээх, ажил мэргэжлийн талаарх эрэл хайгуулыг сониуч зан, тэсвэр тэвчээр, хатуужил, оюун ухаанаар нээлттэй хүлээн авснаар та сэтгэл хангалуун ирээдүйнхээ үрийг бий болгоно. Ирээдүйн амжилттай ажил мэргэжлийн замналаа тодорхойлохын тулд өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж, хүсэл тэмүүллээ тууштай үргэлжлүүлээрэй. Ажил мэргэжлийн эрэл хайгуулын аялал нь динамик бөгөөд хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ нь тасралтгүй суралцах, дасан зохицох шаардлагатай байдаг.
Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох нь зайлшгүй шаардлагатай юу. Огт тийм биш! Их сургууль олон янзын хувилбаруудыг тодорхойлоход туслах болно! Өнөөдөр таны идэвхтэй хандлага сонгосон ажил мэргэжлийн замнал илүү гэрэл гэгээтэй маргаашийн замыг нээх болно.
Танд амжилт хүсье.
Эх сурвалж: www.zms.mn