Х.ХАТАН

 

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс "Сэтгүүлчийн олон улсад өсөн дэвших боломжууд" сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

АНУ-ын Фулбрайтмэргэжилтний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй доктор, профессор Дэвид Гракон энэхүү уулзалт, сургалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд гурван улсад ажилласан туршлагаасаа хуваалцав. Дэвид Гракон АНУ-ын богино болон урт хугацааны хөтөлбөртэй сэтгүүл зүйн сургалтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас төлөөлөгч ирж, сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр, тэтгэлэг, боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Үүнээс гадна Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо болон  тус төвийн мэргэжилтнүүд олон улсын төсөл, хөтөлбөрт шалгарсан туршлагаасаа хуваалцлаа. Тэд  гадаад хэлний бэрхшээлээс болж хөгжих цар хүрээгээ хязгаарлах хэрэггүй. Мөн гэр бүлтэй сэтгүүлчид ч гэрээсээ богино хугацааны мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжтойг сануулсан. Мөн энэхүү сургалтад танилцуулсан хөтөлбөр болгоноос тодорхой хэмжээний тэтгэлэг хүсэх боломжтой. Эдгээр нь сонгон шалгаруулалтын үр дүнд олгогддог тэтгэлгүүд байдаг болохоор идэвх санаачилгатай, нийтлэгдсэн бүтээлүүдтэй, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг сэтгүүлчдэд илүү их боломж бүрдэх юм байна. 

Тус уулзалт, сургалтын гол зорилго нь сэтгүүлчдэд хувийн хөгжил, боловсролдоо тасралтгүй анхаарснаар Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, үнэ цэнийг нь танин мэдүүлэхэд оршиж байлаа.

Дэвид Гракон

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)