Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /10.04/ “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод Хэргийн Их Сургууль (ДХИС)-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.

Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн ДХИС-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж:www.polit.mn