Сowboy core гэж юу вэ?
Ковбой гоо зүй нь кантри хөгжимтэй салшгүй холбоотой бөгөөд хөдөлгөөний хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг бол Долли Партон юм. Тэрээр 1960-аад оноос уран бүтээлийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш кантрийн хатан хаан хэмээн нэрлэгдэх болжээ. Д.Партоны тайзан дээр өмсдөг стандарт хувцас нь жинсэн өмд, шоотой цамц, эсвэл цээж ил гарсан корсет даашинз байв. Дуучин Бейонсе гуравдугаар сард "Cowboy Carter" цомгийнхоо хавтсыг шүтэн бишрэгчиддээ толилуулж, цагаан ковбой малгайтай морин дээр сууж зургаа авахуулж, кантрийн хатан хааны хэв маягт хүндэтгэл үзүүлэхээр шийджээ.
Үүний дараа энэ оны дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл ковбой сэдэвт гүүгл хайлт 187 хувиар өссөн байна. Ковбой малгай, гуталны сонирхол тус бүр 66, 145 хувиар өссөн байна.
Хожим нь поп дуучин, Louis Vuitton эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч Фаррелл Уильямс ч одоогийн ковбойны сэдэвт нэгдсэн. Тэрээр энэ оны намар өвлийн цуглуулгадаа тансаг савхин малгай, захтай гаучо өмд, вестерн цамц, боло зангиа, ковбой гутал зэргийг танилцуулжээ. Тэрээр “Та ковбойнуудыг зурган дээрээс харахад гадаад төрхийнх нь хэдхэн хувилбар л харагддаг. Гэхдээ жинхэнэ ковбойнууд ямар байсныг та анзаардаггүй. Тэд бидэнтэй адилхан байсан, тэд над шиг байсан. Тэд уугуул америкчууд шиг байсан” гэжээ.
Ковбой хэв маягийн онцлог юу вэ гэжээ
Ковбойн гоо зүйн гол шинж чанар нь дизайнер Ф.Уильямсын харуулсан шиг өргөн хүрээтэй малгай, бариу жинсэн өмд, урдаа товчтой цамц байв. Мөн өмд, зузаан бүс, боло зангиа, жинсэн дээр чулуун хатгамал зэрэг нь жагсаалтад багтжээ. 2024 онд загварын тайзан дээр ковбойны гол нэр хүндийг мөн Chanel, Alexander McQueen, Rotate, Balmain нар тогтоожээ.
Ковбой гоо зүй нь интерьер дизайны шинэ чиг хандлагыг авчирсан. Одоо олон хүмүүс хотын дур булаам орчныг орхихыг хичээж, вестерны хэв маягаас санаа авч өрөөнүүдийг байгалийн өнгөөр тохижуулж байна. Мэргэжилтнүүд модон тавилга, үхрийн арьсан хивс, керамик эдлэлийг сонгохыг зөвлөж байна. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар хананд ковбой малгай, тахыг өлгөж болно. Кактус нь дотоод засал чимэглэлд цөлийн амьдралыг мэдрүүлэх болно.
Ковбой загвар алдартай болсон нь 2024 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж үзэж байна
Америкийн Барууны Аутри музейн барууны түүхийн туслах куратор Тайри Бойд-Пэйтс хэлэхдээ, АНУ-ын сонгууль эхэлсэн тэр үед ковбойн сэдвийг сонирхох нь маш их өссөн гэв. “Үүн дотор арьсны өнгө, ардчилал, боолчлол, улс төрийн асуудлууд хоорондоо уялдаатай байдаг. Үүнийг судалснаар бид үндэстний тэргүүлэх чиглэлийн талаар ойлголттой болох бөгөөд энэ нь үндэсний онцлогт хувь нэмрээ оруулах боломжийг олгодог, ялангуяа улс төрийн энэ цаг мөчид" гэж мэргэжилтэн тайлбарлав. Бусад шинжээчдийн үзэж буйгаар ковбой малгай ч мөн адил улс төрийн бэлгэдэл болсон байна.
“Сүүлийн үед манай улс төрийг бүрхээд байгаа популизмыг үгүйсгэх аргагүй гэж бодож байна. Зарим шалтгааны улмаас ковбой малгай нь бие даасан байдал, эрх чөлөөг бэлэгддэг” гэж Майкл Фишер- Fashion Snoops чиг хандлагыг таамаглах компанийн эрэгтэй хувцас хариуцсан дэд ерөнхийлөгч хэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)