Удаан суумхай 1 айлын:
ҮНЭС тарган 2.
Түргэн нүүмхэй айлын:
СҮРЭГ тарган 3.
Уумхай, идэмхий айлын:
ЭХНЭР тарган 4.
Утгын түлхүүр:
1 Нэг буусан газараасаа нүүдэггүй, нэвсрэн новшрон суудаг.
2 Өдөр бүрийн галаас гарсан үнэсээ нэг доор асгасан нь: үхсэн тэмээний сэг шиг үлэмж болдогийг тарган гэжээ.
3 Сар өнжилгүй нүүж сахлаг сайхан бэлчээрт жаргаадаг учир мал нь тарган.
4 Шүдээ элэгдтэл идэж суудаг эхнэр нүдээ ч бүлтэртэл өөхөлдөг гэх шоглол утга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)