Б.БАЯРЖАВХЛАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн дүрслэх урлагийн багш Хүрэлбаатарын Ууганбилэг болон түүний сурагчдын бүтээлийг онцолж байна.
-Танай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Хүүхдүүдийнхээ бүтээлийг олонд таниулахыг хичээдэг. Жил бүр сум, аймаг, бүс, улсын чанартай нээлттэй тэмцээн уралдаанд бүтээлийг нь тогтмол оролцуулдаг. Орос, Монгол, Хятадын хамтарсан “Найрамдлын галт тэрэг” уламжлалт хүүхдийн гар зургийн уралдаан, Хүүхдийн ертөнц, татвар, байгаль хамгаалах өдөр зэрэг уралдаанаас шагналт байруудыг эзэлж ирсэн. Энэ жилийн “Найрамдлын галт тэрэг” уралдаанаас 7б ангийн сурагч С.Чингүүн нэгдүгээр байр, 8в М.Марал дэд байр, 6е Э.Хулан гуравдугаар байр, 8в Б.Төгөлдөр, 6б Б.Билгүүн, 6б А.Мөнхсүлд, 7а М.Энхриймаа, 8в Ж.Маргад, 8г М.Эгшиглэн, 8в М.Нандин-Эрдэнэ, 6г М.Төгсбилэг, 7а Э.Уярал, 7б Д.Энхдөл нар тусгай байрт шалгарч, хүүхдүүдийн маань шагнал ОХУ-аас ирсэн. Мөн долоо хоногийн өмнө Дорноговь аймгийн дүрслэх урлагийн олимпиадаас 12в ангийн сурагч Ж.Энхжин мөнгөн медаль хүрээд байна. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчдын зурсан зургийн үзэсгэлэнг гаргаж хэвшсэн. Саяхан наймдугаар ангийн таван бүлгийн сурагчдын хамтарсан “Ардын зураг”, “Дүрслэлийн хэл” үзэсгэлэнг гаргасан. Ханаар дүүрэн өлгөсөн хүүхдүүдийнхээ зургийг харж, урам дэм, ажиллах эрч хүч авдаг.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 54 (7551)