Б.АЛТАНГЭРЭЛ
"Дархан бэр" цол тэмдэг олгох тухай асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Жендэрийн тэгш эрх цаашлаад ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн хуулийг ч зөрчдөг. Эмэгтэйчүүд арван сарын турш хэвлийдээ бүрэлдэн тогтсон үрээ эрүүл энх төрүүлэх сэн гэдэг ганцхан хүсэл л байдаг. Түүнээс хүү эсвэл охин байгаасай гэж хүсэх хүн цөөн. Хувь заяагаараа хүү төрчихвөл дархлагдаж, охин төрүүлчихвэл “адлагдаж” ч мэдэхээр нөхцөл байдал нийгэмд бий болжээ. Дархан бэрийн болзол хангаж өргөмжлөл хүртэхийн тулд "Болзол" хангадаг болжээ Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх.
Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх. Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж. Гэтэл “Дархан бэр” шалгаруулж, шагнал олгох нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлж байна. Нөхөр, найз нөхөд нь “Яаж ийж байгаад л хүү төрүүлж дархан бэр бол” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг. Энэ бол хүний эрхийн зөрчил. “Монголын Дархан бэрийн үндэсний хороо” хэмээн Төрийн бус байгууллага ч байна. Энэ байгууллага нь дээрх шалгуурыг давсан эхчүүдэд энгэрийг тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл зэргийг 85 мянган төгрөгөөр худалддаг аж. Нэгэн төрлийн бизнесийн хэлбэр болсон байгааг харуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn