Өнгөрсөн оны байдлаар “Хүүхдийн тусламжийн 108” утсанд 1191 дуудлага ирсэн ба өмнөх жилийнхээс 28% өссөн үзүүлэлттэй байна. Мөн өсвөр насны хүүхдүүд бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд хамгийн их буюу 68.04% нь өөрийн гэрт хүчирхийлүүлжээ. ЕБС-ийн 13-17 насны 2 сурагч тутмын нэг нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй, 3 сурагч тутмын 1 нь эцэг эх, асран хамгаалагчид нь сүүлийн 1 сар чөлөөт цагаараа юу хийж байгааг огт мэддэггүй байсан байна.
Монголын сайн дурынхны төв нь “Гэр бүл хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөг”-ийг санаачлан 2023 оноос хойш тасралтгүй хийж ирсэн бөгөөд энэ удаа Баянзүрх дүүргийн ЕБ-ын 87-р сургууль болон 142ер сургуулиуд дээр нийт 680 гаруй эцэг эхийн оролцоотой амжилттай зохион байгууллаа.
Гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, нөхцөл байдлын мэдээллийг олгох, хэрхэн урьдчилан сэргийлэх болон эцэг эхчүүдийн оролцоог бэхжүүлэх зорилготой уг өдөрлөгийн хэлэлцүүлэгт:
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн эмч Оюунчимэг, тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэсийн Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх ахлах мэргэжилтэн Эрдэнэтулга, Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн захирал Отгонгэрэл, “Дотоод луужин” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч О.Тэгшжаргал нар хэлэлцүүлэгт оролцож дүүргийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөн эцэг эхчүүдийн асуусан асуултад хариулсан юм.
Онцолбол:
- Хүүхдийн эрүүл мэндийн хүрээнд зонхлон тохиолдож буй өвчлөлт:
Хүүхдүүд өглөөд цай уухгүйгээр гардаг, сургуулийн ойр орчимоос бэлэн бүтээгдэхүүнийг худладан авч хооллох, эцэг эхчүүдийн хоол тэжээлийн мэдлэг, дадал тутмаг байгаагаас үүдэн хоодоод гэдэс нойр булчирхайн өвчлөлт эрс эхэссэн байна. чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүний талаарх маркетингийн талбарт эрүүл бус бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа зонхилж хүүхэд тэдгээр хүнсийг илүүд үзэж, хэрэглэх байдал нэмэгдэж, эрүүл мэндээрээ хохирч байна.
- Хүүхдийн эсрэг болон хүүхдийн оролцоотойгоор үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил:
Хүүхдийн оролцоотой үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийг харвал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2024 оны 08 сарын байдлаар БЗД-ийн хэмжээнд 165, Хүүхдийн хохирсон гэмт хэрэг, зөрчил 430 гэмт хэрэг холбогдон шалгагдаж байгаа, хянан шийдвэрлэгдсэн байна.
мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ оройн цагаар хэрэг зөрчилд холбогдох бий гэж болгоомжилдог бол ихэнх тохиолдолд өдрийн 13- 15 цагийн хооронд мөн долоо хоногийн нэгдэх, гуравдах өдрүүдэд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчилүүд үйлдэгдэж байгаа судлагаа байна.
Хүүхэд хамгааллын шинчлэн батлагдсан хуулиас:
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 01 сарын 17 өдөр батлагдан 2024 оны 9 сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм.
Хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндсэний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж хүүхдийг үйл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт өртөхөөс урьдчлан сэргийлэх, хамгаалах хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаан байна.
Хуулийн 2 зүйлд заасан: ГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД хамгаалалын асуудлыг онцлон мэдээлсэн юм.
Өдөрлөгийн эмчилгээ, үйлчилгээний өртөөнд “Индранил” шүдний төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үнэгүй үзлэг оношилгоо хийсэн бол “Дотоод луужин” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйчид оношилгоо, зөвлөгөө өгч, сайн дурынхан хүүхдүүдийн биеийн жингийн индексийг үзлээ.
Гэр бүл, хүүхэд хамгааллын нээлттэй өдөрлөгийг Монголын сайн дурынхны төв өмнө нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд хөгжил хамгааллын ерөнхий газар, нийслэллийн хүүхэд хөгжил хамгааллын газар, Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтэсүүдийн хамтын ажиллагаа дэмжлэгтэй Ерөнхий боловсролын 7 сургуулийн нийт 3500 гаруй эцэг эх асран хамгаалагчдад зориулан хүүхдийн эрх хамгааллын асуудлаар мэдлэг ойлголт өгөх олон нийтийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийж байсан бол энэ удаа БЗД-ийн Засаг даргын тамгийн газраас хамтран ажиллах санамж байгуулан 2024 оны 9 сарын 15 -с эхлэн энэ өдөрлөгийг хамтран зохион байгуулж байна.