Ардын уран зохиолч Тангадын Галсан

 

Өргөн сайхан нуурыг:
ТЭНГИС гэвээс алдас.
Үйл бугуйлдаг оргилыг:
СҮМБЭР гэвээс алдас.
Үймээн самууны эзэнийг:
БААТАР гэвээс алдас.

 

Утгын түлхүүр:

1 Алдаа гэдэг үгийн олон тоог алдас гэнэ. Алдас олон янз
-Үйл хэргийн алдас
-Үзэл санааны алдас
-Үг хэлний алдас
-Арилжаа наймааны алдас
-Ариун бус явдлын алдас
-Архи дарсны алдас гэх мэт.
Дээрх МЕГ-т тэр болгоныг тоож оруулсангүй.
Харни:
будилан мунхаглахын алдас
буруу үнэлж шившиглэхийн алдасыг ялын тогтоол мэт илчилжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин