Р.ОЮУН
Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын нутгаар 14 мянган км үргэлжилдэг "Цайны их зам"-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор Монголын үндэсний музей БНХАУ-ын Хүбэй мужийн музейтэй хамтран "Цайны их зам" тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна. Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны замын нэг "Цайны их зам" нь олон улсын янз бүрийн соёлыг холбож, зам дагуух газар орон бүрт өвөрмөц түүх, соёлыг бий болгосон "Торгоны их зам"-ын дараах чухал зам юм. Хятадаас эхлэлтэйф цайны замын өртөө хотууд, Монгол, Хятад, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
XVII зуунаас XX зууны эхэн үед Хятадын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь цай болсон бөгөөд энэ түүхэн үзэгдлийн үр дүнд Хятад, Монгол, Оросын цайны зам өргөжин тэлсэн юм. Цайны их зам нь Европ, Азийн эдийн засаг, соёлын солилцооны чухал суваг, "Торгоны зам"-ын дараах олон улсын2023 худалдааны том зам болж хөгжжээ. Өнөөдрийг хүртэл цай нь гурван орны найрамдлын гүүр хэвээрээ байна.
Эх сурвалж www.zms.mn