Тан гүрний үеийг илтгэх Чан Ань 12 цагийн гудамж аяллынхны анхаарлыг татсан юм. Энэ гудамж нь Ши-Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн “Манти” плазад байрладаг бөгөөд аялал жуулчлалд зориулж барьсан барилга аж. Нийт 24 мянган м.кв талбайд бүтээн байгуулалт хийж Тан гүрний үеийн түүхийг илтгэх цаг тооллын дүрслэл, дуу бүжиг, тоглолт, худалдаа наймааг цогцоор нь шийдсэн нь аялал жуулчлалын загвар бий болгож чаджээ. Ганцхан Ши-Ань гэлтгүй Хятадын хэмжээнд брэнд болжээ. Үүдээр ороход эртний хаад, хатдын хувцас өмссөн залуус явах нь үнэхээр тухайн үед очсон мэт сэтгэгдэл төрж байв. Энэ хувцсыг өмсье гэвэл 190 юань төлөөд л болоо. Хэрэв хувцас өмсөөд үсээ янзлуулаад, нүүр будалт хийлгэхийг хүсвэл 390 юань төлөөд та бүтэн өдөр явж болно. Эртний түүх, соёлыг орчин үеийн техник технологи ашигласан нь жуулчдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас таалан соёрхоно уу.

Тан гүрний модон цаг. Хажуу талд нь байгаа морьтой хүн хэдэн цаг болж байгааг заадаг ажээ.

Хөтөч бүсгүй Тан гүрний үеийн мэндчилгээг хэрхэн хийх талаар жуулчдад зааж өгч байлаа.

Тан гүрний үеийн ордны нэгээхэн хэсэг.

Ордны харуул хажуугаар нь зөрөх жуулчидтай мэндчилж байна.

Тан гүрний үеийн гудамжны хоолнууд болон амттан хэрхэн хийдэг талаар жуулчдад харуулахаас гадна худалдан авч идэж болно. 

Тухайн үед хэрэглэж байсан эд өлгийн зүйл болон бэлэг дурсгалын зүйлсийг ч дэлгэсэн байв.

Тан гүрний үеийн гуталнууд.

Усан оргилуур.

Хөгжимчин.

Худаг.

Тан гүрний үед мяраалаг бүсгүйчүүдийг сайхан хүүхэн хэмээн үздэг байжээ.

Бяцхан авхай ээжийнхээ хамт.

Болзоо.

Ордны хөгжимчид ирсэн гийчдийг зугаацуулж буй нь.

Эх сурвалж www.zms.mn