ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин Омогшилынхоор зочиллоо. Гэрийн эзэн Омогшил 2016 онд Өвөрмонголын их сургуулиа дүүргээд эхнэр Алтанзурагийн хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг зорьж 2018 онд нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшин төгсжээ. Тэд гадаадад мэргэжил эзэмшсэн ч нутагтаа очиж малчин болохоор шийдсэн байна. Ингээд нутагтаа эргэж ирэхдээ сургууль дээрээ аль хэдийнэ хийсэн хөгжлийн төлөвлөгөөгөө эргэн харж, өргөдөл гарган “Отор эко” гэр бүлийн фермийг үүсгэн байгуулсан аж. 2019 оноос махны чиглэлээр симментар үүлдрийн үхэр маллаж байна. Эднийх симментар үүлдрийн 50-аад толгой үхэр, 100 гаруй үзэмчин хонь, 20-оод адуутай. Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл хашаалан тэжээдэг. Харин зургадугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл бэлчээрт гаргадаг. Наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл хадландаа гардаг гэж байв. Тухайн жилийнхээ байдлаас шалтгаалан хадлангийн гарц харилцан адилгүй байдаг. Хэрэв гарц сайн байвал тухайн үеийн ханшаар худалддаг гэж байв. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Тэд гадаадад мэргэжил эзэмшсэн ч нутагтаа очиж малчин болохоор шийдсэн байна. Ингээд нутагтаа эргэж ирэхдээ сургууль дээрээ аль хэдийнэ хийсэн хөгжлийн төлөвлөгөөгөө эргэн харж, өргөдөл гарган “Отор эко” гэр бүлийн фермийг үүсгэн байгуулжээ.
Омогшилынх махны чиглэлийн симментар үүлдрийн 50-аад толгой үхэртэй.
Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл хашаалан тэжээдэг байна.
Гэрийн эзэн Омогшил 2016 онд Өвөрмонголын их сургуулиа дүүргээд эхнэр Алтанзурагийн хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг зорьж 2018 онд нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшин төгсжээ.
Эхнэр Алтанзураг их сургуулиа утга зохиолын мэргэжлээр төгссөн.
Алтанзураг махын чиглэлийн үхрүүдийнхээ тэмдэглэгээг байнга хийдэг байна.
Эх сурвалж www.zms.mn