Т.САЙХАН

Хэнтий болон зүүн аймгуудад шатахуун нөөц тасалдаж, нэг хүнд 20-30 мянган төгрөгийн хязгаартай олгож байгаа талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас тайлбар хийжээ.  Тус газраас  "Шатахууны импорт саатаагүй, хэвийн үргэлжилж байна. Нийслэл болон орон нутагт шатахуун тасалдсан тохиолдол гараагүй. Зарим аймагт аж ахуй нэгжүүдийн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалж шатахуун лимиттэй олгож байж магадгүй. Тэр бол аж ахуй нэгжээс хамааралтай асуудал. Түүнээс хилээр орж ирж байгаа импортод саатсан, зогссон зүйл байхгүй" гэлээ.

Импортлогчдын зүгээс ч нийслэл, орон нутагт шатахууныг жижиглэнгийн худалдаанд хязгаар тавиагүй гэлээ. Харин түгээлтээс шалтгаалж, түр хугацаанд хязгаарлалт хийсан байхыг үгүйсгэхгүй, түүнээс бүх аймаг, сумдад шатахуун хэвийн олгож байгаа" гэх хариултыг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn