Т.САЙХАН

Өвөрхангай аймгийн Тарагт суманд Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэг наймдугаар сарын 6, 16-ны өдөр цахим хуудсанд цацагдсан. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй бөгөөд харин тагтаа, ногтруу зэрэг шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулсан.  Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж үзэн Катар улсын иргэн болон, Бүгд найрамдах Ирак улсын иргэн нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn