ОХУ-ын ШУА-н Сибирийн салбарын Монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Буриад Улс дахь Оросын түүхийн нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор (Sc.D.), профессор Курас Леонид Владимирович
1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ЗСБНХУ ба БНМАУ-ын “Харилцан туслалцах протокол”-д гарын үсэг зурсны 2-т “Хэрэв энэхүү гэрээ тогтоосон аль нэгэн этгээдийг цэргээр довтолбол бие биедээ элдэв тусламж, мөн цэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэх үүрэг хүлээнэ” хэмээн тусгажээ(Орос-монголын цэргийн хамтын ажиллагаа 2019 1.х: №317). Япон, баргуудын зүгээсМанжго-Монголын хилийголон дахин зөрчих явдал даамжирсан нь уг баримтанд гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлсэн. Иймээс БНМАУ-ын Засгийн Газар 1936 оны 1- 3.р сарын хооронд ЗСБНХУ-ын удирдлагад Японы түрэмгийллээс хамгаалах зорилгоор АТУА-ын анги нэгтгэлүүдийг оруулах, цэрэг, санхүүгийн тусламж үзүүлэх талаар нэг бус удаа ханджээ(Орос-монголын цэргийн хамтын ажиллагаа 2019 1.х: №306-311, 314, 316).
1939 оны тавдугаар сарын 11-нд маршал Г.К. Жуковын “Халхын голын зарлаагүй дайн” (Жуков 1974: 163)гэж тодорхойлсондайн эхлэв. 300 хүртэл хүнтэй японы морин цэргийн отряд долоон хуягт машины дэмжлэгтэй Номонхан, Бүрд овооны чиглэлд монголын хилийн цэргийн отряд руу дайрсан. Түрэмгийлэгчид Халх голын зүүн эрэгт тулж иржээ. Тавдугаар сарын 14-нөөс японы агаарын хүчний идэвхтэй үйл ажиллагаа эхэлсэн. Тавдугаар сарын 28-наас япончууд давуу хүчээр дайрсан. Үүнээс өмнө япон, баргууд Буйр нуурын орчимд олон тооны өдөөн хатгалга явуулсан байлаа.
Халх голын байлдааны тухай анхны албан ёсны мэдээгээТАСС 1939 оны зургаадугаар сарын 26-ны өглөө зөвлөлтийн радиогоор дамжуулав. ТАСС-н мэдээлэл нь энэ өдрийнбүх төвийн сонинуудад хэвлэгдсэн байна. Байлдааны үйл явцын тухай тавдугаар сарын 11-ны тулаанаас эхлээд, тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд мэдээлэл хийгдсэн. Дараа нь 6.р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд агаарын ширүүн тулалдаан, хоёр талын хохирлын тухай дахин гурван удаа албан ёсны мэдээлэл нийтлэгджээ. Долоодугаар сарын 6-ны өдрөөс зөвлөлтийн сонингууд Баянцагааны тулалдааны тухай тодорхой мэдээлж эхэлсэн. Энэ үеэс эхлэн сонингууд Халх голын байлдааны явцыг тодорхой мэдээлж эхлэв.
1939 оны зургаадугаар сарын 2-ны 5 дахь өдөр Халх голд АТУА-ын хэвлэлийн чанга яригч хоолой болсон “Баатарлаг Улаан Армийн сонин”-ны анхны дугаар хэвлэлтэнд гарсан байна. Халх голд Улаан Армийн зэвсэгт хүчний дунд 11 тооны дивизийн, бригадын сонин хэвлэгдэж байжээ. Гэхдээ гол сонин нь корпусын, дараа нь баруун нутгаас ирсэн олон цэргийн сэтгүүлч, сурвалжлагч нар ажиллаж байсан армийн “Баатарлаг Улаан Армийн сонин” байлаа.
“Баатарлаг Улаан Армийн сонин” нь хагас форматын 4 нүүрт сонин байв. Зүүн дээд талын буланд нь – уламжлалт пролетари нарын уриа болох “Орон бүхний пролетарууд нэгдэгтүн!”; баруун дээд буланд нь “Уншаад шатаа” гэсэн хатуу шаардлага байв. Энэ шаардлагад тайлбар дутагдаж байна гэж үзсэн редакцын зүгээс: “ Уншигчдын анхааралд”: “Сонинг уншаад тэр дор нь шатаа! Дайсан өөрийн хувьсгалын эсрэг зорилгоо биелүүлэхийн тулд боломжит бүх хэрэгслийг ашиглах гэж оролдоно гэдгийг сана” гэж дөрөвдүгээр нүүрний баруун доод буланд хар хүрээнд тайлбарлан оруулжээ(Баатарлаг Улаан Армийн сонин 1939: №1). 1939 оны наймдугаар сарын 5-аас эхлэн өөр утгатай: “Сонинг цэргийн ангиас гадагш гаргахгүй, нандигнан хадгал” өгүүлбэр тавигдсан байна (Баатарлаг Улаан Армийн сонин 1939: №53). Чухам энэ үеэс сонин нь жинхэнэ окопны сонин болсон.
Өдөр тутмын тус сонины анхны хариуцлагатай редактораар Алексей Романович Бобачев; түр хугацааны хариуцлагатай редактораар А. Суворов, дараа нь редакторын үүрэг гүйцэтгэгчээр М.Я. Кузнецов; хариуцлагатай редактораар Григорий Федорович Гладких нар ажиллаж байв.
Сонингийн эхний дугааруудад 2.р нүүрний дүгнэлт ба сонины өөрийнх нь сурвалжлагч-мэргэжлийн сэтгүүлчдийн өгүүллэгүүд байхгүй байлаа. Анхны дугаарууд нь чухамдаа болж буй үйл явдлыг харуулсан, өдөрт хэдэн удаа, ямар ч анги нэгтгэлийн гаргадаг, армийн “байлдааны хуудаснууд” байлаа. Ердийн “байлдааны хуудас”-аас ялгарах зүйл нь хэвлэл үйлдвэрт хэвлэгдсэн байв.
Фронтын сонины зарим дугаар нь албан ёсны мэдээллээр дүүрэн байв. 1939 оны 6.р сарын 8-9-ны дугаарын дөрвөн нүүрийн гуравт нь ЗСБНХУ-ын АКЗ-н дарга В.М. Молотовын “Олон улсын байдлын тухай” илтгэл тавигдаж, илтгэлийн төгсгөлд л Халх голын байлдааны явц,япон-манжгогийн цэргийн хүчинд ЗСБНХУ ба БНМАУ-ын хил дээрх өдөөн хатгалгаа зогсоох шаардлага тавьсанхэдхэн мөр тавигджээ.
Наймдугаар сарын 11-18-ны хооронд сонин нь ердөө хоёр нүүртэй гарчээ. Хэрэв эхний нүүрэнд нь улаан армийн цэргүүдийн фронтоос бичсэн зурвасууд, ухуулах материал, хөдөлмөрийн хамт олноос дайчид, дарга нар улс төрийн ажилтануудад хандсан мэндчилгээ багтаж байсан бол 2.р нүүр нь өөдсөн хөнжилтэй адил байлаа. Үүнд, долоодугаар сарын 2-ны дугаар дээр дараахь: “139 мянган амрагчид”, “Засгийн газрын гишүүн” кино”, “Зөвлөлт-Хятадын худалдааны гэрээ”, “Польшийн эсрэг Германы цэргийн хүчний бэлтгэл”, “Америкийн даатгалын компаниудын хуулиас гадуурхи гэмт хэргүүд” гэх мэт мэдээнүүд нэг дор оржээ.
1939 оны долоодугаар сарын 19-өөс аравдугаар сарын дунд хүртэл Давид Иосифович Ортенберг сонины редактораар ажиллав. Энэ тухай тэрээр өөрийн намтарынхалх голын тэмдэглэлүүддээ дурдсан байна. 1939 оны зургаадугаар сарын сүүлд Д.И.Ортенберг нь “Улаан од” сонины ерөнхий редакторын орлогч байхдаа Улс төрийн удирдлагын ерөнхий газрын дарга Л.З.Мехлист түүнийг Монгол явуулах хүсэлт тавьжээ. Тухайн зөвшөөрөл нь “тулалдаанд оролцогчдод ном хийхэд нь туслах...” гэсэн заавартай олгогдсон байна. Монголд ирээд Д.И.Ортенберг зөвлөлтийн цэргийн командлагч Г.К.Жуковт өөрийгөө танилцуулсанд, түүнд Улс төрийн удирдах газраас явуулсан: “Улаан од”-ын редакторын орлогч, хорооны комиссар Ортенбергт. Таныг “Баатарлаг Улаан Армийн сонины редактороор томилж байна” тулалдаанд оролцогсдын ном бэлдэх даалгавар хэвээрээ байгаа. Мехлис” гэсэн мэдээг гардуулсан байна. “Сонинбайрлах газраа фронтын штабаас холгүй “Хамар даваанаас 15-20 минут явах зайны тэгш хялганат өвстэй талд сонгоод, дөрвөн цасан цагаан монгол гэр барьж, госпиталийн хэмжээтэй, хамгаалалтын өнгөтэй майханд хэвлэх газраа байрлуулж, фронтод “Баатарлаг” гэж нэрлэгдэх болсон манай хотхон ажилдаа орлоо. Редакцийн хэлээ билүүдэгчид манай хотхонд тэр дор нь “Ортенбург” гэдэг нэр зүүчлээ” гэж энэ тухай бичжээ.
Байлдааны ажиллагаа дууссаны дараа редакцийнхан Москвад буцаж ирэхэд К.Симонов энэ нэрийг Д.Ортенбергт зориулсан салах ёсны шүлгэндээ албан ёсны болгожээ.
Баян бууртаас баруун хойно долоон километрт
Москвагаас зүүн урд долоон мянган километрт
Өчигдөр даавуун жигүүрээ гэрүүд дэвэргэж байсан газарт
Өвсний гандсан ишийг зөвхөн цас хийсгэнэ.
Цасан шуурга, догшин хуй талыг эзэгнэж
Бидний нэгэн Ортенбург хэмээн редакторын нэр зүүлгэсэн
Картан дээр байхгүй москвагийнхний удаан биш орон байр
Эсгий хот, нойргүй шөнийн тосгон минь хаана байна вэ?
Халх голын “жижиг дайны” 30 жилийн ойд зориулан утга зохиол шүүмжлэгч, сүүлд “Уран зохиолын асуудлууд” сэтгүүлийн ерөнхий редактор болсон Л.И. Лазарев ““Баатарлаг Улаан Армийн сонин”-д ажиллаж байсан зохиолчдын тухай дурдатгал бичүүлэх гэжгенералыг ятгахаар шийджээ. Энэ болармийн жирийн,олон тооны хэвлэгддэг сонин. Гэхдээ Ортенбергийн гарын үсэгтэй эхний дугаар нь маш өөр, сэтгүүл зүйн хувьд илүү өндөр түвшинд хийгдсэн байв. Нууц нь гэвэл маш энгийн: Ортенберг нь Монголд санамсаргүй таараад дараа нь Киевын бүслэлтэнд амь үрэгдсэн зохиолч Борис Лапин, Льев Славин нарыг элсүүлж, улмаар тухайн үед утга зохиолын нэрт зүтгэлтэнд тооцогддог, өмнө нь Зохиолчдын хороог удирдаж байсан Владимир Ставский, залуу яруу найрагч Константин Симонов нар нэмсэн бөгөөд Ортенберг сонинд шүлэг байнга нийтлэгдэх ёстой гэж үзээд Москвагаас яруу найрагч нэхсэн нь тухайн үед нилээн эрс шинэ санаачлага байсан ажээ.
Маршал Г.К.Жуков өөрийн дурдатгалдаа: ““Баатарлаг Улаан Армийн сонин”-ны редактор нь чадвартай, шалмаг Д.Ортенберг байсан. Тэрээр сонины хамт олныг бүрдүүлж, олон дайчид, дарга, улс төрийн ажилтануудыг идэвхтэй хамруулж чадсан. Энэ сонинд Вл.Ставский, К.Симонов, Л.Славин, Б.Лапин, З.Хацревин мөн газар сайгүй явдаг М.Бернштейн, В.Темингээд гэрэл зургийн сурвалжлагч нар идэвхтэй хамтран ажиллаж байлаа.” хэмээн бичсэн юм.
Сонины хуудсан дээр бид Д.И.Ортенбергийн гарын үсэгтэй материал олохгүй. Гэхдээ түүний үед сонины эхний нүүрэнд,тухайн өдрийн цэрэг дайны ажиллагааны анхаарал татсан, байлдааны талбарын мэдээлэл агуулсан редакторын хөтөлдөг хоёр баганат мөрүүд заавал хэвлэгдэх болсон байна. Хожим Д.И. Ортенбергийн дурссанаар: ““Баатарлаг Улаан Армийн сонин”-ны зохиолчид, сэтгүүлчид фронтын нөхцөлд шаламгай ажиллах ухаанд түргэн суралцсан. Сонин нээнгүүтээ уншигч хамгийн түрүүнд байлдааны явцын мэдээг хайдаг байлаа. Халх голд Агуу их Эх орны дайны үе шиг Зөвлөлтийн мэдээлэх товчоо байгаагүй. Өнгөрсөн өдрийн товч мэдээг бид манай цэргийн штабаас аваад өөрсдийн сэтгүүлчдийн мэдээллээр нэмж баяжуулдаг байсан. Зарим тохиолдолд бид штабаас “түрүүлдэг” байсан тул Жуков заримдаа өөрийн операторуудад “сонингоос хоцорч болохгүй” хэмээн тоглоомоор уриалж байв.
“Баатарлаг Улаан Армийн сонин”-ны байнгын уншигч нь өрлөг жанжин Х.Чойбалсан байлаа. Чухам түүний санаачлагаар фронтын хэвлэлийн олон материалууд монголын сонингуудад хэвлэгдэж байжээ. Тэрээр АТУА-ын цэрэг, дарга нарт хаягласан захианууд сонинд илгээж байв. Д.И. Ортенбергийн санаачлагаар долоодугаар сарын 22-ны өдөр “БНМАУ-ын өрлөг жанжин Чойбалсангийн АТУА-ын цэрэг, дарга, улс төрийн ажилтануудад зориулсан захиа” хэвлэгджээ. Ерөнхий редакторын санаачлагаар цоо шинэ, байнгын, хамгийн олон уншигчтай “Халх голын баатрууд” хэмээх зохиолч, цэргийн шилдэг сурвалжлагч Вл.Ставскийн хөтөлдөг булан бий болсон бөгөөд “Галан танкчид”, “Таван зоригтонууд”, “Пулеметчик Иван Рыбалко”, “Их бууны дарга Зелихов”, “Тагнуулчдын дарга”, “Толгойлогч сөнөөгч онгоц”, “Виктор Рахов”, “Бидний нөхөд-цэргүүд”, “Батарейн дарга”, “Скворцов даргын үүрэг” болон бусад олон материалууд орсон. Энэ нь армийн сониныг дээд хэмжээнд өөриймсөг болгосон. Энэ булангийн зарим өгүүллэгийг цэргийн албан хаагчид өөрсдөө бичиж байснаас1.р зэргийн хангамжийнтехникч А.Троицкийн “Комсомолч Павел Зозуля”, Н.Шпановын “Сөнөөгч Акимов”, сөнөөгч онгоцны нисгэгчид- ах дүү Орлов, улс төрийн удирдагчын туслах А.Шумков “Артиллерч Михаил Бойченко” болон бусдыг дурдаж болно. Д.И.Ортенбергийн шудрагаар үнэлснээр энэ булан нь “халх голын сэтгүүл зүйн хамгийн хүчтэй хэлбэрийн нэг” болжээ.
Халх голын зохиолчдын тухай ярихдаа Алексей Сурков “Давид Ортенбергийн удирдлага дор армийн сонины хамт олны дунд Владимир Славский, Лев Славин, Борис Лапин, Захар Хацревин, Константин Симонов нар фронтын сурвалжлагчийн эрдэм мэдлэгт суралцсан” хэмээн тодотгодог. Үүнд, фронтын сурвалжлагч нарыг “нэгэн адил зан чанар нэгтгэдэг байсан нь үргэлж ямар нэгэн чухал үйл явдал болох гэж байгаа эсвэл болж байгаа газруудад байж чаддаг ажээ. Фронт, армийн штабын байршилд тогтохгүй, байлдааны талбарт байлдагч, дарга нартай шууд харьцан, байлдааны ёс суртахууны уур амьсгалыг эндэлгүй таамаглаж, бусад бүх дайчдад үлгэр жишээ болох баатарлаг, амь биеэ хайрлахгүй тулалдагсдыг тэдний дундаас хайж олохыг хичээцгээдэг байв.
К.Симоновын үлгэрлэн ярьснаар сонины ерөнхий редактор байхдаа ч Д.И.Ортенберг нь “өөрийн мөн чанараар үргэлж сурвалжлагч хэвээр байсан”. Тэрээр сонины “хоёр мөр” болох сурвалжлага, эсвэл нийтлэл хайн томилолтонд, фронт руу явахыг хичээдэг байв. Гэхдээ ихэвчлэн нэрд гарсан зохиолчид, сэтгүүлчидтэй цуг явах шаардлага тулгардаг байсан тул “Мэдээж хэрэг, энэ тохиолдолд би биш тэд нар бичдэг байсан”. Гэхдээ “хоёр мөр” нь сонинд анзаарагдахгүй ч байж л байв. Сонины гарчиг, тэргүүн нүүр, материалын редакторын засвар, шуурхай болон илүү нарийн үйл явцыг дамжуулахад, хурц ба халуун сэдэв, сонины өөрийн мөн чанарт оршиж байлаа. Үүнд л би ерөнхий редакторын томилолтын утга учир хэмээн харж байсан.
1939 оны есдүгээр сарын 4-ны өдрийн, есдүгээр сарын 5-ны, 6-ны өдрийн зургаан нүүртэй сонин дээр “АТУА-ын дайчид, командын ба улс төрийн удирдагч дарга нар, госпиталийн ажилтануудыг одон, медалиар шагнах тухай” ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгч нарын тогтоол хэвлэгдсэн юм. Үүнд, нийт 899 хүнээс: Лениний одонгоор 83, Улаан тугийн одонгоор 593, Улаан таван хошуу одонгоор 134, “Эр зориг”-н медалиар 31, “Байлдааны гавъяаны төлөө” медалиар 58 хүн шагнагджээ.
ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгч нарын 1939 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор “Баатарлаг Улаан Армийн сонин” нь “Улаан таван хошуу” одонгоор шагнагдсан. Редакц, хэвлэх газрын 22 ажилтан төрийн шагнал хүртжээ. Д.И.Ортенберг ба В.П.Ставский нар Байлдааны гавъяаны улаан тугийн одон (ЗСБНХУ) ба Байлдааныгавъяаныулаанодонгоор (БНМАУ) тус тус шагнагдсан. Харин “Баатарлаг Улаан Армийн сонин” нь байлдааны гавъяа байгуулсны төлөө шагнагдсан анхны цэргийн сонин болсон юм.
Тиймээс, Д.И.Ортенбергийн хэлснээр “Сонин маань утга зохиолд бол амьдралын үнэн гэж нэрлэгдэх, харин дайнд бол үхлийн үнэн гэгдэх чиг шугамаа бий болгосон. Халх голд бидний туршсан энэ шугам дараа нь Аугаа их Эх орны дайны үед “Улаан од”-д үргэлжилсэн” гэжээ.
1940 онд АТУА-ын Улс төрийн ерөнхий удирдах газрын Л.З.Мехлисын даалгавраар “Халх голын байлдаан” нэртэй ном хэвлэгдэн гарлаа. Зохиолчид нь зэвсэгт хүчний командлагч Г.К.Жуковаас эхлээд улаан армийн байлдагч П.Н.Ерошкин нарын 77 халх голчууд байв. Энд зохиолч, сурвалжлагч-халх голчуудын бүтээлүүд, Симоновын шүлгүүд, тэрхүү баатарлаг өдрүүдийн олон тооны захиа, өдрийн тэмдэглэл болон бусад баримтууд орсон билээ”. Олон өгүүллэгүүдийг тулалдааны дундуур бичжээ. Цэргийн ажиллагааны туршлага дэлгэрүүлэх зорилтыг энэ номонд тавьсангүй. Ердөө байлдааны үеийн нам-улс төрийн ажлын туршлагыг харуулж, Улаан Армийн дайчдын эр зориг, баатар гавьяаны тухай өгүүлнэ. Номын материалыг бригадын комиссар Д.Ортенберг өөрөө цуглуулж, редакторласан. Ном үнэхээр байлдааны галын дунд зохиогдсон бөгөөд “ Байлдаан дууссаны дараа надад хоёр дүүрэн чемодан гар бичмэл хуримтлагдсан байлаа- гэж Д.И. Ортенберг дурсан бичжээ. Утга зохиолын боловсруулалтанд нь В.Ставинский, Л.Славин, Б.Лапин, З.Хацревин, В.Втиневский, В.Шкловский, Е.Петров, А.Эрлих, М.Розенфельд, З.Хирен, М.Вистинецкий, А.Хирен, Ф.Матросов нарын зохиолчид, сэтгүүлчид оролцжээ. Зургийг М.Бернштейн, В.Темин нарын фото сурвалжлагчид авсан байна.
“Баатарлаг Улаан Арми”-н ерөнхий редактор Д.И. Ортенбергийн тухай өгүүллэгээ дуусгах чацуу түүний мэндэлсний 120 жилийн ой ба Халх голд зөвлөлт-монголын зэвсэгт ахан дүүсийн ялалтын 85 жилийн ой нь хоорондоо салшгүй нягт бөгөөд үнэ цэнэтэй гэдгийг тодотгохыг хүсэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин