Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.